Wednesday, February 8, 2017

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар

Ажлын зорилго: Нийтийн сонсголын үйл ажиллагааны ач холбогдол, олон улсын туршлага, улс орнуудад хэрэгжиж ирсэн түүхийг иргэдэд ойлгомжтойгоор илэрхийлэн тайлбарласан гарын авлага бүтээх зөвлөх үйлчилгээ
Хугацаа:                             30 хоног
Эхлэх хугацаа:                  2017 оны 2 дугаар сар
Дуусах хугацаа:                2017 оны 3 дугаар сар
Байршил: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Tuesday, January 3, 2017

Зөвлөх үйлчилгээний зарлал

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй Иргэдийн оролцоо төслийн хүрээнд Иргэний оролцооны түвшин, хандлагын судалгаа нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэх зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд, судалгааны багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Tuesday, August 16, 2016

Азийн ардчиллын судалгааны сүлжээний уулзалт

Азийн ардчиллын судалгааны сүлжээ(ADRN)-ний гишүүдийн гурав дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотноо боллоо
Улс төрийн Боловсролын акамеми БНСУ-ын Зүүн Азийн хүрээлэнтэй хамтран(EAI) Азийн Ардчиллын судалгааны сүлжээ(ADRN)-ний гишүүн байгууллагуудын гурав дахь удаагийн уулзалтыг 2016 оны 8 дугаар сарын 15-16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтанд БНСУ-ын Зүүн Азийн хүрээлэнгийн захирал Сүк Жон Ли /Sook Jong Lee/, БНЭУ-ын Ази дахь Оролцооны судалгааны нийгэмлэгийн тэргүүн Каустав Бэндиопадхей /Kaustuv Bandyopadhyay/ болон Азийн Ардчиллын судалгааны сүлжээ(ADRN)-ний гишүүн Индонез, Тайван, Тайланд, Мьянмар, Малайз улсын төлөөлөгчид, Калифорны их сургуулийн профессор Стифен Хаггард, Тайваны Үндэсний Их сургуулийн профессор Юн-хан Чу зэрэг эрдэмтэн судлаачид оролцлоо.

Friday, May 27, 2016

Хороодыг дүрэмтэй болгож байж нийслэл хот өөрийн хуультай болно

Шууд ардчилал хүрээлэн ТББ нь ХБНГУ-ын Конрад Адэнауэрийн Сангийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны Үндсэн дүрмийн төсөл боловсруулах үйл ажиллагааг 2016 оны 5-р сард эхлүүлэв. 4-р хорооны Засаг дарга Т.Туул энэхүү санаачлагыг дэмжиж маш идэвхтэй хамтран зохион байгуулж байна.

Thursday, May 26, 2016

дуучин Зоригт : Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага

Шинэ сонгогч төсөл
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
  • Баг, хорооны иргэдийн нийтийн хурал

дуучин Хишигдалай : Монгол Улсын Үндсэн хууль, иргэний сонгох эрх

Шинэ сонгогч төсөл
  • Монгол Улсын Үндсэн хууль,
  • Иргэний сонгох эрх

дуучин Дандий : Сонгогчийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн

Шинэ сонгогч төсөл
  • Сонгогчийн бүртгэл,
  • Шилжилт хөдөлгөөн