Menu Content/Inhalt
Hүүp xyyдac arrow Шинэ толь сэтгүүл

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
Techies Resources Technology
Манай сайтад 5 зочин онлайн байна

Гарчигууд

Шинэ толь сэтгүүл
“Шинэ толь” сэтгүүлийн тухай товч танилцуулга
 

Улс төрийн Боловсролын Академи нь байгуулагдсан 1993 оноос эхлэн ардчилсан нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлаар онол-арга зүйн хэлэлцүүлэг явуулах зорилгоор “Шинэ толь” сэтгүүлийг эрхлэн гаргадаг болсон юм. 1993 оны эхний дугаараас эдүгээ 56 дугаар нийтлэгдсэн болно.

Сэтгүүлийн нэр нь одоогоос 90 жилийн өмнө (1913.03.06) Монгол улсын тусгаар тогтнолыг бэлэгдэж хэвлэгдэн гарч байсан “Шинэ толь” нэртэй сониноос үүдэлтэй юм. (Сонин бичгийг Монголын төрийн байгууллагад үнэгүй тарааж, бусдыг худалдаж байжээ.)

Шинэ толь–хэмээх нэрийн учир нь хүмүүний оршин амьдрахуйн дүр зургийн толины тусгал лугаа зүйрлэвээс, бичиг, ном, сонин сэтгүүл хэмээн хүмүүний оюуны сэтгэлгээний хэр хэмжээ, боловсрохуйн хэрэгцээ шаардлагыг илэрхийлэгч нэгэн зүйл ухааны толь болохыг нэрийдэж өгсөн түүхтэй. 

УТБА-иас өнөөдөр Монгол улсын ардчилал, зах зээлийн хөгжил, хүний эрх, эрх чөлөө, иргэний нийгмийн төлөвшлийн асуудлаар “Шинэ толь” сэтгүүлийг онол, арга зүйн чиглэлээр (бүх хүрээг хамарч) улиралд 1 дугаар бэлтгэн гаргаж байна. Манай сэтгүүл нь Монголд хэвлэгдэж буй цөөн тооны эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэг нь мөн бөгөөд ардчилсан үнэлэмж, үнэт зүйлсийг эрхэм болгож олны хүртээл болгохыг чухалчилсан хэвээр байгаа болно.  

2002 онд хэвлэгдсэн 38 дахь дугараас эхлэн нийтлэлүүдийн товч агуулгыг англи хэл дээр орчуулан сэтгүүлийн эхний хэсэгт нийтэлж байна.

 

  • Номын сан  ( 3 бичлэг )
  • Шинэ толь сэтгүүл  ( 33 бичлэг )

    1993 оноос эхлэн УТБА-аас "Шинэ толь" сэтгүүлийг:
    - Улс т
    өрийн боловсролд
    - Эдийн засгийн боловсролд
    - Эрх з
    үйн боловсролд
    - Нийгмийн боловсролд сэдвээр улирал тутам эрхлэн гаргаж байна.

designed by www.madeyourweb.com