Wednesday, August 15, 2012

Нэрт эрдэмтэд иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж санал солилцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар тус улсад зочилж буй Стэнфордын их сургуулийн харьяа “Фрийман спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн нэрт профессорууд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалт, ярилцлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа удирдаж, “Иргэний нийгмийн байгууллагын төлөв байдлын тойм” сэдвээр бие даасан шинжээч Д.Сүхжаргалмаа, “Ардчилал хөгжиж буй орнууд дахь иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо ба сорилт” сэдвээр АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор “Ардчилал хөгжил ба хууль дээдлэх ёс” төвийн захирал Ларри Даймонд нар сонирхолтой илтгэл тавьлаа.

Tuesday, August 14, 2012

Стэнфордын нэрт эрдэмтдийн цахим хаяг

ldiamond@stanford.edu f.fukuyama@stanford.edu
skrasner@stanford.edu
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад ажиллаж буй ардчиллын онолч Стэнфордын нэрт эрдэмтэд 8 дугаар сарын 13-ны өдөр Төрийн ордонд хийсэн лекцийнхээ дараа сонирхсон асуултаа тэдний хаягаар ирүүлэхийг зөвшөөрсөн билээ. Ингээд Та бүхэнд дээрх эрдэмтдээс асуух асуултаа дараах хаягаар (англи хэл хэл дээр) илгээж холбогдоорой. 

Monday, August 13, 2012

СТЭНФОРДЫН ЭРДЭМТДИЙН ЛЕКЦИЙГ ХААЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

Өнөөдрийн энэхүү лекцийн арга хэмжээнд оролцож, анхааран сонссон нийт иргэддээ талархал илэрхийлье. Голдуу залуучууд байна. Мөн энэхүү лекцийг МҮОНТ, NEWS TV (EAGLE телевиз) БОЛОВСРОЛ Телевиз шууд дамжуулсан учраас ард иргэд маань өргөнөөр үзэн сонирхсон байх гэж бодож байна.
Бид www.president.mn, www.news.mn цахим хуудсуудад энэхүү лекцийн бүрэн бичлэгийг тавих болно. Стратегийн судалгааны хүрээлэн дээр эдгээр эрдэмтэд маань таван өдөр ажиллаж, лекц унших юм Цаашид их дээд сургуулиуд эдгээр эрдэмтэдтэй холбогдож илүү мэдээлэл авахыг хүсвэл манай хэвлэлийн албатай холбоо барьж болно.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УРИЛГААР МАНАЙ УЛСАД ЗОЧИЛЖ БУЙ СТЭНФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОР, НЭРТ СУДЛААЧ ФРЭНСИС ФУКУЯАМА, ЛАРРИ ДАЙМОНД, СТИВЕН КРАСНЕР НАРЫН ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН ЛЕКЦИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт зочид оо

Өнөөдөр бид Стэнфордын алдарт эрдэмтэд, профессоруудыг эх орондоо урьж авчраад байна. Дэлхийд алдартай эрдэмтэн, судлаач Ларри Даймонд, Фрэнсис Фукуяама, Стивен Краснер нар бидний урилгаар манай улсад ирж “Ардчиллын чанар чансаа” “Дэлхийн санхүүгийн хямралын дараах хөгжлийн загварууд” “Төр улсыг засан тохинуулахуй” зэрэг сэдвээр лекц уншиж, та бидэнтэй үзэл бодлоо хуваалцах гэж байна.

Thursday, July 26, 2012

Лондон-2012 олимпт оролцох манай тамирчдын хуваарь

Хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдэг зуны олимпийн XXX наадам “Лондон -2012” эхлэхэд ердөө нэг хоног үлдлээ. Энэ олимпийн наадамд 204 орны 10500 орчим тамирчид оролцох төлөвтэй байгаа юм. Манай тамирчид эхнээсээ Лондон хотыг зорьж бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа. Энэ жилийн байт харваан төрлөөр Ж.Гантөгс болон Б.Урантунгалаг нар олимпийн салхийг хагалж байгаа юм. Олимпийн найдвар болсон тамирчид маань хоёр болон гурав дахь өдрөөс олимпийн дэвжээнээ гарах болно. Ингээд “Лондон-2012” олимпийн наадамд оролцох манай тамирчдын хуваарийг танилцуулж байна.

Sunday, July 15, 2012

Олон улсын улс төрийн ШУ-ы холбоонд гишүүнээр элсэнэ

Улс төрийн шинжлэх ухааны Дэлхийн XXII их хурал энэ сарын 7-13-ны өдрүүдэд Испанийн нийслэл Мадрид хотноо болж өндөрлөлөө. Дэлхийн 100 гаруй орны 2000 орчим төлөөлөгч оролцсон энэ хуралд Монголын Улс төр судлаачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, МУИС-ийн профессор Ц.Ганболд урилгаар оролцжээ.

Tuesday, July 10, 2012

Алтан гадас одонгоор Д.Ганбат захирал шагнагдав

Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор манай удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбат шагнагдсанд академийн хамт олон баяр хүргэж байна.

Monday, July 9, 2012

Ардчилсан нам "МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл"-тэй хамтарч Засгийн газар байгуулна гэв


GOGO.MN 1 цаг 50 минутын өмнө
Ардчилсан нам УИХ-д хамгийин олон суудалтай болсон Ардчилсан нам Засгийн газрыг байгуулахдаа МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтрах саналтай байна. Энэ тухай Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтрах асуудлыг АН-ын ҮЗХ-ны хурлаар хэлэлцэж шийднэ. ҮЗХ наадмын дараа хуралдана.
Мөн УИХ-ын даргыг сонгох асуудлыг наадмын дараа хэлэлцэнэ гэж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэллээ.

Б.Нар, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

НИТХ-ын даргаар Д.Баттулга сонгогдлоо

GOGO.MN  3 цаг 42 минутын өмнө

НИТХ-ын даргаар Д.Баттулга сонгогдлоо
Өнгөрсөн 6 дугаар сарын 28-нд болсон НИТХ-ын ээлжит сонгуулийн дүнд бүрэлдэж байгаа шинэ НИТХ даргаараа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулгыг хуралд оролцож байгаа төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонголоо.

Шинэ Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өглөө 10:00 цагт эхэлж эхэнд нь шинэ төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан юм.

Харин МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс Л.Шагдаррагчааг дэвшүүлсэн ч төлөөлөгч өөрөө нэрээ татаж авсан бол өөр нам эвслээс болон төлөөлөгч НИТХ-ын даргад нэр дэвшүүлээгүй юм.   

Дашжамц овогтой Баттулга нь 1961 оны 5 дугаар сарын 18-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ам бүл гурав. 1979 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль. 1984 онд Оросын Холбооны Улсын Ленинград хотод Инженер-эдийн засгийн дээд сургуулийг Эрчим хүчний эдийн засаг, удирдлага, зохион байгуулалт мэргэжлээр төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи  хэлтэй.

1984 оноос Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцад эдийн засагчаар ажиллаж эхлэн, Түлш, эрчим хүчний яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Дархан хотын Дулааны цахилгаан станцад ахлах эдийн засагч, Дархан хотын АДХГЗ-ны орлогч дарга, АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн, Монголын Ардчилсан холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн,  “УБЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг тус тус хашиж ирсэн юм.

Б.Нар

Monday, June 25, 2012

Ерөнхийлөгч шууд нэвтрүүлэгт оролцоно


 News.mn 2012.06.25


Ерөнхийлөгч шууд нэвтрүүлэгт оролцоно


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж МҮОНРТ-ийн урилгаар өнөөдөр тус телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, цаг үеийн асуудлаар ярилцахаар болжээ.

Шууд нэвтрүүлэг 21.25 цагаас эхлэх юм байна.

Saturday, June 23, 2012

Training activities

Since its foundation the Academy conducted more than 5500 training events for social target groups. A total of 124,000 people or approximately 10% of the adult population of Mongolia has participated in these trainings.
The Basic Education Program was revised in 2004 to incorporate participatory education methods. The result was the creation of two programs, General Education and Participation Support Training.

Tuesday, June 19, 2012

сургалтын хуваарь

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ХБНГУ-ын КОНРАД-АДЕНАУЭР сангийн 2012 онд хамтран зохион байгуулах сургалтын хөтөлбөр батлагдсаныг танилцуулж байна.