Thursday, July 26, 2012

Лондон-2012 олимпт оролцох манай тамирчдын хуваарь

Хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдэг зуны олимпийн XXX наадам “Лондон -2012” эхлэхэд ердөө нэг хоног үлдлээ. Энэ олимпийн наадамд 204 орны 10500 орчим тамирчид оролцох төлөвтэй байгаа юм. Манай тамирчид эхнээсээ Лондон хотыг зорьж бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа. Энэ жилийн байт харваан төрлөөр Ж.Гантөгс болон Б.Урантунгалаг нар олимпийн салхийг хагалж байгаа юм. Олимпийн найдвар болсон тамирчид маань хоёр болон гурав дахь өдрөөс олимпийн дэвжээнээ гарах болно. Ингээд “Лондон-2012” олимпийн наадамд оролцох манай тамирчдын хуваарийг танилцуулж байна.

Sunday, July 15, 2012

Олон улсын улс төрийн ШУ-ы холбоонд гишүүнээр элсэнэ

Улс төрийн шинжлэх ухааны Дэлхийн XXII их хурал энэ сарын 7-13-ны өдрүүдэд Испанийн нийслэл Мадрид хотноо болж өндөрлөлөө. Дэлхийн 100 гаруй орны 2000 орчим төлөөлөгч оролцсон энэ хуралд Монголын Улс төр судлаачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, МУИС-ийн профессор Ц.Ганболд урилгаар оролцжээ.

Tuesday, July 10, 2012

Алтан гадас одонгоор Д.Ганбат захирал шагнагдав

Эзэн Чингис хааны маань мэлмий гийсний 850 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор манай удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбат шагнагдсанд академийн хамт олон баяр хүргэж байна.

Monday, July 9, 2012

Ардчилсан нам "МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл"-тэй хамтарч Засгийн газар байгуулна гэв


GOGO.MN 1 цаг 50 минутын өмнө
Ардчилсан нам УИХ-д хамгийин олон суудалтай болсон Ардчилсан нам Засгийн газрыг байгуулахдаа МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтрах саналтай байна. Энэ тухай Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтрах асуудлыг АН-ын ҮЗХ-ны хурлаар хэлэлцэж шийднэ. ҮЗХ наадмын дараа хуралдана.
Мөн УИХ-ын даргыг сонгох асуудлыг наадмын дараа хэлэлцэнэ гэж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хэллээ.

Б.Нар, Гэрэл зургийг Б.Бямба-Очир

НИТХ-ын даргаар Д.Баттулга сонгогдлоо

GOGO.MN  3 цаг 42 минутын өмнө

НИТХ-ын даргаар Д.Баттулга сонгогдлоо
Өнгөрсөн 6 дугаар сарын 28-нд болсон НИТХ-ын ээлжит сонгуулийн дүнд бүрэлдэж байгаа шинэ НИТХ даргаараа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулгыг хуралд оролцож байгаа төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонголоо.

Шинэ Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өглөө 10:00 цагт эхэлж эхэнд нь шинэ төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан юм.

Харин МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс Л.Шагдаррагчааг дэвшүүлсэн ч төлөөлөгч өөрөө нэрээ татаж авсан бол өөр нам эвслээс болон төлөөлөгч НИТХ-ын даргад нэр дэвшүүлээгүй юм.   

Дашжамц овогтой Баттулга нь 1961 оны 5 дугаар сарын 18-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ам бүл гурав. 1979 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль. 1984 онд Оросын Холбооны Улсын Ленинград хотод Инженер-эдийн засгийн дээд сургуулийг Эрчим хүчний эдийн засаг, удирдлага, зохион байгуулалт мэргэжлээр төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи  хэлтэй.

1984 оноос Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцад эдийн засагчаар ажиллаж эхлэн, Түлш, эрчим хүчний яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Дархан хотын Дулааны цахилгаан станцад ахлах эдийн засагч, Дархан хотын АДХГЗ-ны орлогч дарга, АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн, Монголын Ардчилсан холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн,  “УБЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг тус тус хашиж ирсэн юм.

Б.Нар