Monday, July 9, 2012

НИТХ-ын даргаар Д.Баттулга сонгогдлоо

GOGO.MN  3 цаг 42 минутын өмнө

НИТХ-ын даргаар Д.Баттулга сонгогдлоо
Өнгөрсөн 6 дугаар сарын 28-нд болсон НИТХ-ын ээлжит сонгуулийн дүнд бүрэлдэж байгаа шинэ НИТХ даргаараа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулгыг хуралд оролцож байгаа төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонголоо.

Шинэ Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан өглөө 10:00 цагт эхэлж эхэнд нь шинэ төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулсан юм.

Харин МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс Л.Шагдаррагчааг дэвшүүлсэн ч төлөөлөгч өөрөө нэрээ татаж авсан бол өөр нам эвслээс болон төлөөлөгч НИТХ-ын даргад нэр дэвшүүлээгүй юм.   

Дашжамц овогтой Баттулга нь 1961 оны 5 дугаар сарын 18-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ам бүл гурав. 1979 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль. 1984 онд Оросын Холбооны Улсын Ленинград хотод Инженер-эдийн засгийн дээд сургуулийг Эрчим хүчний эдийн засаг, удирдлага, зохион байгуулалт мэргэжлээр төгссөн. Инженер-эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи  хэлтэй.

1984 оноос Улаанбаатар хотын 4-р цахилгаан станцад эдийн засагчаар ажиллаж эхлэн, Түлш, эрчим хүчний яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Дархан хотын Дулааны цахилгаан станцад ахлах эдийн засагч, Дархан хотын АДХГЗ-ны орлогч дарга, АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн, Монголын Ардчилсан холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн,  “УБЦТС” ХК-ийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг тус тус хашиж ирсэн юм.

Б.Нар

No comments:

Post a Comment