Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар тус улсад зочилж буй Стэнфордын их сургуулийн харьяа “Фрийман спогли олон улс судлалын хүрээлэн”-гийн нэрт профессорууд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалт, ярилцлагыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа удирдаж, “Иргэний нийгмийн байгууллагын төлөв байдлын тойм” сэдвээр бие даасан шинжээч Д.Сүхжаргалмаа, “Ардчилал хөгжиж буй орнууд дахь иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо ба сорилт” сэдвээр АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор “Ардчилал хөгжил ба хууль дээдлэх ёс” төвийн захирал Ларри Даймонд нар сонирхолтой илтгэл тавьлаа.