Tuesday, December 17, 2013

Нийгмийн ухааны Либерти дээд сургууль

2006 онд Улс төрийн Боловсролын Академийн дэргэд магистрын сургалттай нийгмийн ухааны Либерти дээд сургууль байгуулагдаж менежмент, төрийн удирдлагын магистрын зэрэг олгох хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тус сургууль нь нийгэм, эдийн засгийн чиглэлээр судалгаа хийх, төсөл хэрэгжүүлэх, багш, суралцагчдын судалгааны бүтээл, лекцийн эмхтгэл, семинарын бүтээлүүдээр товхимол хэвлэн гаргаж ирсэн.

Tuesday, December 10, 2013

Education Methodology for Nomads

Academy of Political Education (Mongolia):
Education Methodology for Nomads
By: Damba Ganbat, Mongolia

Best Practices Manual on Democracy Education

Ардчиллын боловсролын шилдэг туршлага гарын авлагыг дэлхийн өнцөг булан бүрт хийгдсэн кейс судалгааны дагуу Өмнөд Африкийн ардчиллын боловсролын шинжээч David McQuoid-Mason болон Канадын сургалтын мэргэжилтэн Matthew Hiebert нарын танилцуулах хамтын бүлэг UNDEF-ийн ардчиллын боловсролын санаачлагын санхүүжилттэйгээр хийжээ.

Monday, December 9, 2013

Баабар: Хотын утаа мутаа нь зогсохоор тэд эрүүл саруул болох байлгүй

Улс төрийн боловсролын академийн 20, Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойн хүрээнд Ардчиллын төлөв байдал, чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Тус академи нь ардчиллын үнэт зүйл, үнэлэмж, агуулга, нийгмийн суурь үзэл баримтлал, хүний эрхийн үнэ цэнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Монголчуудын төсөөлөл: Ардчилал уу, авторитаризм уу

МОНГОЛЧУУДЫН ТӨСӨӨЛӨЛ: АРДЧИЛАЛ УУ, АВТОРИТАРИЗМ УУ
Д. ГАНБАТ PhD

Монголын нийгмийн сэтгэл зүйн хүрээнд гарч буй өөрчлөлт

Ардчиллын тухай: Монголын нийгмийн сэтгэл зүйн хүрээнд гарч буй өөрчлөлт
Ч.Лхагважав

Ардчиллын төлөв байдал, чиг хандлага - эрдэм шинжилгээний бага хурал

Ардчиллын төлөв байдал, чиг хандлага - эрдэм шинжилгээний бага хурлын зургийг энд дарж үзнэ үү : Ардчиллын төлөв байдал, чиг хандлага - эрдэм шинжилгээний бага хурал

Улс төрийн Боловсролын Академийн үүсэл, хөгжил – 20 жил

Улс төрийн боловсролын академийн
гүйцэтгэх захирал М.Энхбат
Улс төрийн Боловсролын Академи байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан тус Академид ажиллаж ирсэн үе үеийн захирал, эрхлэгч, багш, эрдэм шинжилгээний ажилтнууд, удирдах зөвлөлийн гишүүд болон ХБНГУ-ын Конрад-Аденауэр Сангийн хамт олон, “Шинэ толь” сэтгүүлийн редакции, “Либерти”дээд сургуулийн эрдэмтэн, багш, судлаач, нийт төгсөгч нартаа ойн баярын мэнд хүргэж, ажилд нь амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Хууль, эрх зүйн бодлогын шинэтгэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгааар хэрэгжүүлж буй
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ШИНЭТГЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр

Эдийн засгийн өөрчлөлт, зарим тулгамдсан асуудал

Эдийн засгийн өөрчлөлт, зарим тулгамдсан асуудал
 Проф. Др. Б. Намсрай, МУГБ
УТБА-ийн хорин жилийн ойд зориулсан илтгэл 2013.12.09.

Иргэн төвтэй төрийн үйлчилгээний шинэчлэл

ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ
бодлогын баримт бичгийн төсөл
Илтгэгч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, Иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаа

Wednesday, September 25, 2013

Нутгийн Удирдлагын асуудал

УТБА-н Удирдах Зөвлөлийн гишүүн  Б. Баттүвшин  төрийн Удирдлагын асуудлаар илтгэл тавив

Монгол дахь ХБНГУлсын Конрад-Аденауэр Сангийн түүхээс

Монгол улсад тайван замаар өрнөсөн Ардчилсан хувьсгалыг дэлхий дахин дэмжин анхааралтай ажиглаж байсан бөгөөд тэдгээрийн дотроос Герман улс нь илүү талархан хүлээн авч, залуу ардчиллыг хөгжлийн жам ёсны замаар нь хөгжүүлэхэд ямар арга хэлбэрээр тусламж үзүүлж болох талаар судалгаа хийж байсан билээ.

1989 онд зүүн Германд тухайн үеийн пост коммунизмыг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал цуглаанууд ид хүчээ авч байсны дотор хамгийн том цуглаан нь 10-р сард Лайпциг хотод болсон Даваа гаригийн (Montagsdemonstration) жагсаал хэмээн түүхэнд нэрлэгдсэн үйл явдал байлаа. Энэхүү жагсаал нь хоёр Германыг нэгтгэх, Берлиний ханыг нураах, хүн төрөлхтний түүхэн дэхь хүйтэн дайныг төгсгөл болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснээрээ онцлогтой юм.

Tuesday, September 17, 2013

Зах зээлийн эдийн засаг дахь хариуцлага

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зах зээлийн эдийн засаг дахь хариуцлага сэдэвт Монгол-Германы чуулганд оролцлоо. Конрад-Аденауэр Сангаас санхүүжүүлж, УТБА зохион байгуулж, Бэст Вэстэрн Примьер Туушин зочид буудалд болсон арга хэмжээг нээж Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Монгол-Германы чуулганы ерөнхийлөгч П.Очирбат нээж үг хэлэв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы оролцогчдод мэндчилж хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн хүндтэй зочдын энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Конрад-Аденауэр Сан бол монголчуудын сэтгэл зүрхэнд их ойрхон байдаг байгууллагуудын нэг билээ. Намайг 1993 онд Ардчилсан Холбооны дарга байхад Конрад-Аденауэр Сангийн анхны төлөөлөгчид болох хатагтай Крейгер, ноён Юнг нар айлчилж, бид хүлээн авч байлаа. Тэд анх Монголд хүрэлцэн ирээд ихэд гайхаж, “Герман улс ардчилалд шилжих үеийг санагдууллаа. Энэ залуучууд энэ их том өөрчлөлтийг хийгээд үнэхээр сэтгэл хөдөлж байна. Улс орон, ард түмнийхээ эрх чөлөөний төлөө ингэж зүтгэж яваа хүмүүст бид туслах ёстой” хэмээн бидэнд ярьж байсан юм.