Tuesday, December 9, 2014

Дэд сайд Д.Ганхуяг Бундестагийн гишүүнтэй уулзав

Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Христосын ардчилсан нам, Христосын нийгмийн холбоо намын бүлгийн дарга, Төв Азийн парламентын бүлгийн дарга Манфред Грундтэй уулзав. Уулзалтын үеэр хоёр орны улс төрийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан, санал солилцов.
М.Грунд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Монгол, Германы чуулганы 12 дугаар бага хуралд урилгаар оролцож байна.

No comments:

Post a Comment