Saturday, November 21, 2015

Wednesday, October 21, 2015

Д.Ганбат: Төвийг сахих статус нь манай улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангахад чухал ач холбогдолтой болно

Төвийг сахих бодлогын талаар доктор, судлаач Д.Ганбаттай ярилцлаа.
-Монгол Улс байнгын төвийг сахих статустай орон болно гэсэн асуудал сүүлийн үед идэвхтэй яригдах боллоо. “Төвийг сахих” гэдэг нь ямар утга учиртай болох тухайд иргэд тэр бүр мэдээлэлгүй байна. Эхлээд та энэ талаар товч ойлголт өгөхгүй юу?
-Төвийг сахина гэдэг бол “Аль нэг талд орохгүй” гэсэн утгыг илэрхийлэх  “нойтрал” хэмээх латин ойлголтын орчуулга юм. Олон улс, гадаад бодлогын практикт иймэрхүү үзэгдэлүүд байсан. Анхных нь XIX зууны эхэн үеийн Швейцартай холбоотойгоор хэрэглэгдэж ирсэн түүхтэй. Швейцар улсын төвийг сахих статус нь олон улсын гэрээгээр бий болсон. Тэрнээс хойшхи яг л 200 жилд дэлхийн практикт 20 гаруй улс тухайн нөхцөл байдлаас улбаалаад төвийг сахих статустай болж байсан байдаг. Харин өнөөдрийн байдлаар 10-ын дотор улс л төвийг сахисан улс хэвээр байгаа.

Thursday, May 7, 2015

Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал

Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академи зохион байгуулав.
Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны академи, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс зэрэг төрийн байгууллагуудаас гадна ТББ-уудын төлөөлөл, мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг Германы байгууллагуудын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй, нийт 120 гаруй хүн оролцсон бөгөөд ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн өөрийн биеэр хүрэлцэн ирж эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ.
Хурлыг Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдон ажиллаж байгаа Доктор Даниел Шмюкинг хамтран ажиллагч байгууллагуудтайгаа танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцах зорилготой зохион байгуулсан байна. Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар шууд ардчилал, иргэдийн оролцооны чиглэлээр сүүлийн жилүүдэд яригдаж буй асуудлуудыг хөндөн ярилцаж, түүнийг ул үндэстэй судалж зөв хөгжүүлэх, олон улсад түгэн дэлгэрсэн оролцооны олон хэлбэр, арга хэрэгслүүдийг туршин нэвтрүүлэх шаардлага байгаа тухай хэлэлцжээ.

Sunday, March 22, 2015

Direct Democracy: Changes and Challanges

Direct Democracy: Changes and Challanges (Mongolia)
Direct Democracy: Changes and Challanges captures Mongolia's direct democracy practices and experiences. Directed by internationally awarded film director S.Byamba, the film focused on the introduction of decentralisation and citizen participation in decision-making.

Thursday, January 29, 2015

Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь:

Иргэдийн хурлын гарын авлага
Багийн түвшинд иргэдийн оролцоо, эргэх холбоог сайжруулах нь: