Wednesday, October 21, 2015

Д.Ганбат: Төвийг сахих статус нь манай улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хангахад чухал ач холбогдолтой болно

Төвийг сахих бодлогын талаар доктор, судлаач Д.Ганбаттай ярилцлаа.
-Монгол Улс байнгын төвийг сахих статустай орон болно гэсэн асуудал сүүлийн үед идэвхтэй яригдах боллоо. “Төвийг сахих” гэдэг нь ямар утга учиртай болох тухайд иргэд тэр бүр мэдээлэлгүй байна. Эхлээд та энэ талаар товч ойлголт өгөхгүй юу?
-Төвийг сахина гэдэг бол “Аль нэг талд орохгүй” гэсэн утгыг илэрхийлэх  “нойтрал” хэмээх латин ойлголтын орчуулга юм. Олон улс, гадаад бодлогын практикт иймэрхүү үзэгдэлүүд байсан. Анхных нь XIX зууны эхэн үеийн Швейцартай холбоотойгоор хэрэглэгдэж ирсэн түүхтэй. Швейцар улсын төвийг сахих статус нь олон улсын гэрээгээр бий болсон. Тэрнээс хойшхи яг л 200 жилд дэлхийн практикт 20 гаруй улс тухайн нөхцөл байдлаас улбаалаад төвийг сахих статустай болж байсан байдаг. Харин өнөөдрийн байдлаар 10-ын дотор улс л төвийг сахисан улс хэвээр байгаа.