Tuesday, August 16, 2016

Азийн ардчиллын судалгааны сүлжээний уулзалт

Азийн ардчиллын судалгааны сүлжээ(ADRN)-ний гишүүдийн гурав дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотноо боллоо
Улс төрийн Боловсролын акамеми БНСУ-ын Зүүн Азийн хүрээлэнтэй хамтран(EAI) Азийн Ардчиллын судалгааны сүлжээ(ADRN)-ний гишүүн байгууллагуудын гурав дахь удаагийн уулзалтыг 2016 оны 8 дугаар сарын 15-16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтанд БНСУ-ын Зүүн Азийн хүрээлэнгийн захирал Сүк Жон Ли /Sook Jong Lee/, БНЭУ-ын Ази дахь Оролцооны судалгааны нийгэмлэгийн тэргүүн Каустав Бэндиопадхей /Kaustuv Bandyopadhyay/ болон Азийн Ардчиллын судалгааны сүлжээ(ADRN)-ний гишүүн Индонез, Тайван, Тайланд, Мьянмар, Малайз улсын төлөөлөгчид, Калифорны их сургуулийн профессор Стифен Хаггард, Тайваны Үндэсний Их сургуулийн профессор Юн-хан Чу зэрэг эрдэмтэн судлаачид оролцлоо.

Friday, May 27, 2016

Хороодыг дүрэмтэй болгож байж нийслэл хот өөрийн хуультай болно

Шууд ардчилал хүрээлэн ТББ нь ХБНГУ-ын Конрад Адэнауэрийн Сангийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны Үндсэн дүрмийн төсөл боловсруулах үйл ажиллагааг 2016 оны 5-р сард эхлүүлэв. 4-р хорооны Засаг дарга Т.Туул энэхүү санаачлагыг дэмжиж маш идэвхтэй хамтран зохион байгуулж байна.

Thursday, May 26, 2016

дуучин Зоригт : Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага

Шинэ сонгогч төсөл
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
  • Баг, хорооны иргэдийн нийтийн хурал

дуучин Хишигдалай : Монгол Улсын Үндсэн хууль, иргэний сонгох эрх

Шинэ сонгогч төсөл
  • Монгол Улсын Үндсэн хууль,
  • Иргэний сонгох эрх

дуучин Дандий : Сонгогчийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн

Шинэ сонгогч төсөл
  • Сонгогчийн бүртгэл,
  • Шилжилт хөдөлгөөн

дуучин Дандий : Сонгуулийн зохион байгуулалт

Шинэ сонгогч төсөл
  • Сонгуулийн ерөнхий хороо,
  • Сонгуулийн зохион байгуулалт,
  • анхаарах асуудлууд

Шинэ сонгогч төсөл

Төслийн танилцуулга
Шинэ сонгогч төсөл нь 2012 оны 7-р сараас хойш 18 нас хүрч сонгуульд анх удаа оролцох залуучуудад Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрх, УИХ-ын сонгуулийн утга учир, ардчилал ба сонгуулийн тогтолцоо болон сонгуульд оролцохын ач холбогдол, үнэ цэнийн талаар ойлгуулах зорилготой юм.
Түүнчлэн, шинэ сонгогчдод ардчиллын хөгжилд сонгуулийн эзлэх байр суурь болон шинээр батлагдсан сонгуулийн хуулийн зарчим, 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль, мөн 2017 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зорилго, онцлого, харьцуулалтын талаар танилцуулах юм.
2012 оны УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгууль, 2013 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 200 мянга гаруй залуучууд 18 насанд хүрч сонгуульд оролцох эрхтэй болсон статистикийн мэдээлэл байна.

Friday, May 20, 2016

Сонгуулийн зураглал

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17-ны өдрийн хурлаар гаргалаа. Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл гаргажээ.

Monday, May 2, 2016

Гунтер Хаузер: Европын орнуудын төвийг сахих, эвсэлд үл нэгдэх бодлого

Конрад-Аденауэр Сангаас ивээн тэтгэж Стратегийн судалгааны хүрээлэнээс эрхлэн ЕВРОПЫН ОРНУУДЫН ТӨВИЙГ САХИХ, ЭВСЭЛД ҮЛ НЭГДЭХ БОДЛОГО сэдэвт номыг орчуулан хэвлүүлж уншигч таны оюуны мэлмийд өргөн барьж байна.
Энэхүү товхимол нь Монгол улсын байнга төвийг сахих статусын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад байгаа хугацаатай давхцаж байгаагаараа онцлогтой төдийгүй Монгол Улсын гадаад бодлогын анхаарал татаад байгаа асуудлаар эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллагууд цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг билээ.

Monday, April 25, 2016

Даниел Шмюкинг: Диктатур дэглэм рүү чиглэж байгаа нь хүсэх зүйл биш

Hubertus Knabe spricht über die Aufarbeitung des
DDR-Unrechts in der Bundesrepublik Deutschland.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, ХБНГУ-ын Конрад Аденауэр Сан хамтран Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгууллаа.
КАС-ийн Суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг хурлын нээж, УИХ-ын дэд дарга, ЦАУЗБУК-ын дарга Л.Цог, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн нар хоёр улс дахь цагаатгалын ажлын талаар товч мэдээлэл хийв.

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас зохион байгуулж буй "Монгол улс болон ХБ1ГГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд тавих илтгэл, 2016.04.25
МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭЛ: ДҮГНЭЛТ, СУРГАМЖ
Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан
Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт гарсан явдал нь Орчин үеийн Монголын түүхийн хуудсанд тодорхой орон зай эзэлсэн хар толбот үзэгдэл болсон билээ. Монгол үидэстэиийг дайрч гутаасан хэдэн арван жилээр үргэлжилсэн энэхүү хар дарсан зүүд мэт үзэгдэлд бүхэлд нь түүхийн үүднээс ул суурьтай хандаж, үндэслэлтэй судалгаа хийж, шинжлэх ухааны чанартай дүгнэлт өгсөн явдал оноө хэр гарсангүй. Эл олон жил шууд болон шууд бус хэлбэрээр үргэлжилсэн эл үзэгдлийг хэсэг хэсгээр нь, тодорхой асуудлуудыг түүвэрлэх маягаар судалж ирсэнийг  энд үгүйсгэхгүй байна.

Friday, April 22, 2016

Ц.Сувдаа: Миний аав О.Цэдэндорж 1981 онд Ганц худагт 54 хоног өлсгөлөн зарласан

Perle Van
Ц.Сувдаа эгчтэй фэйсбүүкээр найзлаад жил гаруй болжээ. Түүний бичсэн Европын тухай тэмдэглэлүүд нь танин мэдэхүй хийгээд соёлын олон сонирхолтой мэдээлэлтэй байдаг учраас тааралдвал заавал уншдаг байлаа. Гэтэл сүүлийн үед тэрээр аавынхаа тухай 2014 онд бичиж байсан тэмдэглэлүүдээ эргэн сэргээж тавьсан нь өөрийн эрхгүй сонирхол татав. Ц.Сувдаа эгч бол Оршихын Цэдэндорж гэдэг сэтгүүлчийн дунд охин. Социализмын үеийн нэг хүнийг тахин шүтэх, үзэл суртлын золиос болж О.Цэдэндорж сэтгүүлчийг улс төрийн хоригдол хэмээн чанга дэглэмтэй хориход ял эдлүүлж байсан аж.

Wednesday, April 20, 2016

Konferenz zur aufarbeitung der politischen verfolgung in Deutschland und der Mongolei

Др. Хубертус Кнабе,
Берлин-Хүэншөнхаузений хэлмэгдэгсдийг
хүндэтгэх, дурсгалын газрын захирал
Бага хурлаар Монгол болон Герман улс дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн цагаатгал, дүгнэлт, цаашид хийгдэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж хоёр орны түүхэнд дэх харьцуулах боломжтой үйл явцад дүн шинжилгээ хийж стратегийн түвшинд санал солилцоно.

Monday, April 4, 2016

Г.Чулуунбат


Багш П Доржсүрэн

Багш П.Доржсүрэн
Доктор (Ph.D), профессор
БОДЛОГО, УЛС ТӨР СУДЛАЛЫН ТЭНХИМ
70135535
dorjsuren@naog.gov.mn
Судалгааны чиглэл:
  • Засаглалын судалгаа, Бодлогын судалгаа
Гол бүтээл:
Сурах бичиг, гарын авлага
  • “Ардчилсан засаглал” УБ., 2010
  • Улс төрийн хүрээн дэх авилга, түүнээс урьдчилан сэргийлэх нь”“Авлига, түүнтэй тэмцэх нь”, С.Нарангэрэл нар, 2007, Азийн сан.
  • Төрийн бодлого", Я.Бямбасүрэн, УБ., 2006, Удирдлагын академи.
  • “Төсвийн байгууллагын стратегийн удирдлага” Р.Бадралмаа нар, УБ., 2005, Төрийн захиргааны шинэчлэлийн төсөл.
  • Улс төр судлал. II дэвтэр” Б.Дэлгэрмаа, Д.Ганбат нар, УБ., 2001, Улс төрийн боловсролын академи.
  • Бодлого боловсруулалт, стратеги төлөвлөлт” Д.Дэлгэрцогт, Б.Хулдорж, УБ., 2000, Удирдлагын академи, ТАСИС хөтөлбөр.
  • Улс төр судлал. I дэвтэр” Б.Дэлгэрмаа, Б.Батчулуун нар, УБ., 1996, Улс төрийн боловсролын академи.
  • " Улс төрийн шинжлэх ухааны үндэс", А.Цанжид, Д.Ганбат нар, УБ., 1992, Улс төрийн дээд сургууль.