![]() |
Hubertus Knabe spricht über die Aufarbeitung des DDR-Unrechts in der Bundesrepublik Deutschland. |
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, ХБНГУ-ын Конрад Аденауэр Сан хамтран Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгууллаа.
КАС-ийн Суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг хурлын нээж, УИХ-ын дэд дарга, ЦАУЗБУК-ын дарга Л.Цог, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн нар хоёр улс дахь цагаатгалын ажлын талаар товч мэдээлэл хийв.