Monday, April 25, 2016

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан

ХБНГУ-ын Конрад-Аденауэр-Сангаас зохион байгуулж буй "Монгол улс болон ХБ1ГГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд тавих илтгэл, 2016.04.25
МОНГОЛД ГАРСАН УЛС ТӨРИЙН ХЭЛМЭГДЭЛ: ДҮГНЭЛТ, СУРГАМЖ
Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан
Монгол улсад улс төрийн хэлмэгдүүлэлт гарсан явдал нь Орчин үеийн Монголын түүхийн хуудсанд тодорхой орон зай эзэлсэн хар толбот үзэгдэл болсон билээ. Монгол үидэстэиийг дайрч гутаасан хэдэн арван жилээр үргэлжилсэн энэхүү хар дарсан зүүд мэт үзэгдэлд бүхэлд нь түүхийн үүднээс ул суурьтай хандаж, үндэслэлтэй судалгаа хийж, шинжлэх ухааны чанартай дүгнэлт өгсөн явдал оноө хэр гарсангүй. Эл олон жил шууд болон шууд бус хэлбэрээр үргэлжилсэн эл үзэгдлийг хэсэг хэсгээр нь, тодорхой асуудлуудыг түүвэрлэх маягаар судалж ирсэнийг  энд үгүйсгэхгүй байна.
Улс торийн хэлмэгдэл хэмээх үзэгдэл ганцхан Монголд гарсан бус богоод ЗХУ, социалист гэж байсан бараг бүхий л орнуудад гарсан нийтлэг үзэгдэл юм. Тиймээс эл хэлмэгдэл хэмээх үзэгдлийг социалист гэж нэрлэж ирсэн орнуудад тохиолдсон нийтлэг үзэгдэл хэмээхэд болно. Түүний учир шалтгааныг ч социализмтай холбох нь гарцаагүй хэрэг. Монголоос бусад социалист хэмээн нэрлэж байсан улсууд уг асуудлыг түүхийн үүднээс шинжлэн судалж, улс төрийн дүгнэлт өгч, аль хэдийн нэг мөр шийдсэн байх юм. Гэвч бид гэгсэнгүй. Яагаад нийгэм өөрчлөгдөөд зууны дорөвний нэг хугацаа онгорсөи байхад ингэж чадсангүй бэ. Бидний дунд социализм амь бөхөд оршиж байгаа бус уу. Эл монгол үндэстэн өөрийгээ таньж, өөрөө өөртөө эзэн байх учиртай бус уу. Ийм сэтгэл үндэстэнд алга гэж үү.
Тиймээс монгол үндэстэнийг дайрч гутаасан эл хар толбот үзэгдлийн тухайд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийг хүссэн болно.
Улс торийн хэлмэгдүүлэлтэнд нийтдээ Монгол улсын 35 мянга орчим хүн цаазаар авхуулсан тухай мэдээ буй.  Мэдээж хэлмэгдэлд өртсөн хүмүүсийн тоо зуун мянга хол давах нь ойлгомжтой. Монгол Улсын хүн амын тооллогоор шүүн тунгааж үзэх аваас үүнээс ч илүү тоо гарах магадлалтай юм. Хэлмэгдүүлэлтэд өртоогүй гэр бүл нэгээхэн бээр ч үлдээгүй гэхэд болно. Хэлмэгдсэн хүмүүс бол монголчуудын элит буюу үндэстний сор болсон алтан ургаас гаралтай, сэхээтэн, лам хуврагууд байлаа. Тэд цөм үндэсний үзэлтэй байсан төдийгүй нийгмийн хөтлөгч сэхээтэн байсан юм.
Улс төрийн хэлмэгдүүлэлтийн оргил буюу 1937 - 1940 оны үед Монгол улсын 25 мянга орчим хүн оорийн биеэр хэлмэгдэлд өртсөний дотор 17 мянган лам алагдсан гэдэг. Эл тоог ч улам нарийвчлан гаргаж тогтоох нь зүйд нийцнэ.







No comments:

Post a Comment