Monday, April 25, 2016

Даниел Шмюкинг: Диктатур дэглэм рүү чиглэж байгаа нь хүсэх зүйл биш

Hubertus Knabe spricht über die Aufarbeitung des
DDR-Unrechts in der Bundesrepublik Deutschland.
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, ХБНГУ-ын Конрад Аденауэр Сан хамтран Монгол болон ХБНГУ дахь улс төрийн хэлмэгдэгсдийн цагаатгал: дүгнэлт, сургамж, цаашид авах арга хэмжээнүүд сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгууллаа.
КАС-ийн Суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг хурлын нээж, УИХ-ын дэд дарга, ЦАУЗБУК-ын дарга Л.Цог, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Герхард Тийдеманн нар хоёр улс дахь цагаатгалын ажлын талаар товч мэдээлэл хийв.
Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгч Др.Даниел Шмюкинг хурлыг нээж үх хэлэхдээ Монголд ардчилалыг цааш нь амжилттай бэхжүүлэх нь чухал юм. Сүүлийн үед эдийн засгийн хүндрэлээс үүдэн нэг хүний хүчтэй гар хэрэгтэй байна хэмээн диктатур дэглэм рүү чиглэж байгаа нь хүсэх зүйл биш хэмээн онцолсон юм.
Түүнчлэн Монгол болон Герман улс дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн цагаатгал, цаашид хийгдэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж, хоёр орны түүхийг харьцуулан туршлага солилцов.

Улс төрийн хэлмэгдэл хэмээх үзэгдэл ганцхан Монголд гарсан бус бөгөөд ЗХУ, социалист гэж байсан бараг бүхий л орнуудад гарсан нийтлэг үзэгдэл юм. Тиймээс эл хэлмэгдэл хэмээх үзэгдлийг социалист гэж нэрлэж ирсэн орнуудад тохиолдсон нийтлэг үзэгдэл хэмээхэд болно. Түүний учир шалтгааныг ч социализмтай холбох нь гарцаагүй хэрэг. Монголоос бусад социалист хэмээн нэрлэж байсан улсууд уг асуудлыг түүхийн үүднээс шинжлэн судалж, улс төрийн дүгнэлт өгч, аль хэдийн нэг мөр шийдсэн юм. Тиймээс Монгол Улс ХБНГУ-ын хэлмэгдсэн иргэдээ хэрхэн цагаатгасан талаар туршлага солилолцож ажил хэрэг болгох нь бага хурлын гол зорилго байв.
ХБНГУ-ын Берлин-Хүэншөнхаузений хэлмэгдэгсдийг хүндэтгэх, дурсгалын газрын дарга Др.Хубертус Кнабе сонирхолтой жишээнүүд дурдсан юм. Мөн хурлын доорх илтгэлүүд тавигдсан юм.

  • Берлин-Хүэшөнхаузений хэлмэгдэгсдийг хүндэтгэх, дурсгалын газрын захирал, доктор Хубертус Кнабе : Зүүн Герман улсын хууль бус үйлдлүүд дэх дүн шинжилгээ өнөөгийн ХБНГУ-д
  • Монгол Улсын төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар : Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгалын талаарх дүн шинжилгээ
  • Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Дамбасүрэн : Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах талаар төрөөс авч буй арга хэмжээ
  • Берлин-Хүэшөнхаузений хэлмэгдэгсдийг хүндэтгэх, дурсгалын газрын захирал, доктор Хубертус Кнабе : Хэлмэгдэгсдийг хүндэтгэн дурсах ажлын зохион байгуулалтыг Берлин Хүэншөнхаузений жишээгээр авч үзэх нь
  • Монгол Улсын төрийн соёрхолт, доктор, шинжлэх ухааны академийн ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батсайхан : Монголд гарсан улс төрийн хэлмэгдэл: дүгнэлт, сургамж 

Хуралд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд, Монгол болон гадаадын оюутнууд, иргэд нийт 150 орчим хүн оролцон илтгэл тус бүрийн дараа хэлэлцүүлэг хийв.
Тус эрдэм шинжилгээний бага хуралд хоёр улсын холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачид улс төрийн хэлмэгдүүлэлтийн асуудлаар мэдээлэл, туршлага, санал солилцох, дүгнэлт хийх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой боллоо.


































































No comments:

Post a Comment