Friday, May 27, 2016

Хороодыг дүрэмтэй болгож байж нийслэл хот өөрийн хуультай болно

Шууд ардчилал хүрээлэн ТББ нь ХБНГУ-ын Конрад Адэнауэрийн Сангийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны Үндсэн дүрмийн төсөл боловсруулах үйл ажиллагааг 2016 оны 5-р сард эхлүүлэв. 4-р хорооны Засаг дарга Т.Туул энэхүү санаачлагыг дэмжиж маш идэвхтэй хамтран зохион байгуулж байна.

Thursday, May 26, 2016

дуучин Зоригт : Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага

Шинэ сонгогч төсөл
Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
  • Баг, хорооны иргэдийн нийтийн хурал

дуучин Хишигдалай : Монгол Улсын Үндсэн хууль, иргэний сонгох эрх

Шинэ сонгогч төсөл
  • Монгол Улсын Үндсэн хууль,
  • Иргэний сонгох эрх

дуучин Дандий : Сонгогчийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн

Шинэ сонгогч төсөл
  • Сонгогчийн бүртгэл,
  • Шилжилт хөдөлгөөн

дуучин Дандий : Сонгуулийн зохион байгуулалт

Шинэ сонгогч төсөл
  • Сонгуулийн ерөнхий хороо,
  • Сонгуулийн зохион байгуулалт,
  • анхаарах асуудлууд

Шинэ сонгогч төсөл

Төслийн танилцуулга
Шинэ сонгогч төсөл нь 2012 оны 7-р сараас хойш 18 нас хүрч сонгуульд анх удаа оролцох залуучуудад Монгол улсын иргэний сонгох, сонгогдох эрх, УИХ-ын сонгуулийн утга учир, ардчилал ба сонгуулийн тогтолцоо болон сонгуульд оролцохын ач холбогдол, үнэ цэнийн талаар ойлгуулах зорилготой юм.
Түүнчлэн, шинэ сонгогчдод ардчиллын хөгжилд сонгуулийн эзлэх байр суурь болон шинээр батлагдсан сонгуулийн хуулийн зарчим, 2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль, мөн 2017 онд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зорилго, онцлого, харьцуулалтын талаар танилцуулах юм.
2012 оны УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгууль, 2013 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш 200 мянга гаруй залуучууд 18 насанд хүрч сонгуульд оролцох эрхтэй болсон статистикийн мэдээлэл байна.

Friday, May 20, 2016

Сонгуулийн зураглал

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17-ны өдрийн хурлаар гаргалаа. Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл гаргажээ.

Monday, May 2, 2016

Гунтер Хаузер: Европын орнуудын төвийг сахих, эвсэлд үл нэгдэх бодлого

Конрад-Аденауэр Сангаас ивээн тэтгэж Стратегийн судалгааны хүрээлэнээс эрхлэн ЕВРОПЫН ОРНУУДЫН ТӨВИЙГ САХИХ, ЭВСЭЛД ҮЛ НЭГДЭХ БОДЛОГО сэдэвт номыг орчуулан хэвлүүлж уншигч таны оюуны мэлмийд өргөн барьж байна.
Энэхүү товхимол нь Монгол улсын байнга төвийг сахих статусын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад байгаа хугацаатай давхцаж байгаагаараа онцлогтой төдийгүй Монгол Улсын гадаад бодлогын анхаарал татаад байгаа асуудлаар эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллагууд цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг билээ.