Tuesday, August 16, 2016

Азийн ардчиллын судалгааны сүлжээний уулзалт

Азийн ардчиллын судалгааны сүлжээ(ADRN)-ний гишүүдийн гурав дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотноо боллоо
Улс төрийн Боловсролын акамеми БНСУ-ын Зүүн Азийн хүрээлэнтэй хамтран(EAI) Азийн Ардчиллын судалгааны сүлжээ(ADRN)-ний гишүүн байгууллагуудын гурав дахь удаагийн уулзалтыг 2016 оны 8 дугаар сарын 15-16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэ удаагийн уулзалтанд БНСУ-ын Зүүн Азийн хүрээлэнгийн захирал Сүк Жон Ли /Sook Jong Lee/, БНЭУ-ын Ази дахь Оролцооны судалгааны нийгэмлэгийн тэргүүн Каустав Бэндиопадхей /Kaustuv Bandyopadhyay/ болон Азийн Ардчиллын судалгааны сүлжээ(ADRN)-ний гишүүн Индонез, Тайван, Тайланд, Мьянмар, Малайз улсын төлөөлөгчид, Калифорны их сургуулийн профессор Стифен Хаггард, Тайваны Үндэсний Их сургуулийн профессор Юн-хан Чу зэрэг эрдэмтэн судлаачид оролцлоо.
Энэ удаагийн олон улсын хуралд Тайван, Монгол, БНСУ, Индонез, Энэтхэг, Тайланд, Мьянмар улсын ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгааны тайлан, үр дүнг хэлэлцүүлж, Азийн ардчиллын судалгааны сүлжээ(ADRN)-ний ойрын болон хэтийн үйл ажиллагааны төлөвлөгөө, чиглэл, судалгааны асуулгын талаар санал солилцлоо.
Удаах хурлыг 2017 оны эхээр Тайпэй хотноо зохион байгуулахаар болсон юм.

No comments:

Post a Comment