Tuesday, January 3, 2017

Зөвлөх үйлчилгээний зарлал

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй Иргэдийн оролцоо төслийн хүрээнд Иргэний оролцооны түвшин, хандлагын судалгаа нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэх зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд, судалгааны багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

   Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх судалгааны багийн гишүүд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Багийн ахлагч
  • Мэргэжил: Социологи, улс төр, антропологийн чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй,
  • Туршлага: Судалгааны ажлын өндөр ур чадвар, туршлагатай. Бодлогын, үнэлгээний, дүн шинжилгээний баримт бичиг боловсруулах туршлагатай,
  • Хэлний мэдлэг: Монгол, англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай/ахисан түвшин/
  • Бусад: Удирдан эохион байгуулах, тайлан боловсруулах, илтгэх ур чадвар сайтай байх.
Багийн гишүүд /10-аас доошгүй/
  • Мэргэжил: Эрх зүй, социологи, улс төр, хүний эрх, олон нийтийн харилцааны удирдлага(PR), болон бусад холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй,
  • Туршлага: Эрх зүй, социологи, улс төр, хүний эрх, олон нийтийн харилцааны ажлын өндөр ур чадвар, дадлага туршлагатай.(Үндэсний хэмжээний суурь судалгааны ажлыг сүүлийн 3 жилийн хугацаанд 2-оос доошгүйг эахиалагчийн шаардлагад нийцүүлэн гүйцэтгэсэн байх)
  • Хэлний мэдлэг: Монгол, англи хэлний аман болон бичгийн өндөр ур чадвартай /ахисан түвшин/
  • Багийн гишүүдийн 60-аас доошгүй хувь нь социологийн чиглэлээр мэргэшсэн байх,
  • Багийн гишүүдийн 40-оос доошгүй хувь нь англи хэлний ахисан түвшний аман болон бичгийн ур чадвартай байх
  • Бусад: Бичиг баримт боловсруулах. дүн шинжилгээ хийх, илтгэх, зохион байгуулах ур чадвартай байх.
   Судалгааны эх үүсвэр, арга зүйн болон техник, технологийн дэвшлийг хэрэглээнд оруулсан байх нь давуу тал болно.
   Мэдүүлгээ ирүүлж буй этгээд уг үйлчигээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Байгууллагын болон зөвлөх багийн ахлагч, гишүүдийн танилцуулга, боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих утас, цахим шуудангийн хаяг г.м.
  • Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын жагсаалт, энэ талаар тодорхойлопт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбогдох этгээд, хаяг, утасны дугаар.
   Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх эөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон эардлыг эөвлөх өөрөө хариуцна.
Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 16.30 цагаас өмнө Төрийн ордны баруун хойд хаалганд байрлах Төрийн Шууданд ирүүлнэ үү.
Холбогдох хаяг: 
Иргэдийн оролцоо төслийн нэгж.
Төрийн ордон, Улаанбаатар хот. Монгол Улс-14201.
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1.
Төрийн ордон, 465 тоот өрөө.
Утас:+976-51-266876. 
Цахим шуудан: sunjid@president.mn

No comments:

Post a Comment