Saturday, May 27, 2017

Р.Амаржаргал: Ардчиллын үнэт зүйлсийн тухайд

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд 2015 оны 8-р сарын 8-ны өдрөөс 11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол хүн – 2020 – Өнөөдөр, Маргааш” сэдэвт баруун бүсийн чуулга уулзалтад зориулан гаргасан “Өнөөдрийн Тойм” сонины тусгай дугаарын “Ардчиллын үнэт зүйлсийн тухайд” булангийн асуултуудад хариуллаа.

Wednesday, May 24, 2017

Иргэдэд ойрхон шийдэл төслийг нээв.

Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр Иргэдэд ойрхон шийдэл төслийг нээж Конрад-Аденауэр-Сангийн Суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг үг хэлэв.
Төслийн удирдамж, оролцогч талуудын үүрэг, төслийн зорилго,үйл явц, хэрэгжилтийг Улс төрийн Боловсролын Академийн захирал Ж.Адъяасүрэн танилцуулж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаав.

Tuesday, May 9, 2017

Direct Democracy in Mongolia: Changes and Challenges

Direct Democracy: Changes and Challenges captures Mongolia's direct democracy practices and experiences. Directed by internationally awarded film director S.Byamba, the film focused on the introduction of decentralisation and citizen participation in decision-making.

Wednesday, May 3, 2017

Our Voices - Бидний дуу хоолой

Малчин А.Амарбаясгалан, таван настайдаа хараагаа алдсан бариа засалч Х.Шагдарсүрэн, МУИС-ийн оюутан Б.Ариунбаяр болон сэтгүүлч М.Буянжаргал нараар төлөөлүүлэн Монгол улсынхаа төлөө идэвхтэй, оролцоотой иргэн байхад хэрхэн ажилллаж, цаг, зав, дуу хоолойгоо зарцуулж буйг харуулахыг зорьсон Our Voices - Бидний дуу хоолой баримтат кино Best Western Premier Туушин зочид буудлын Соёмбо танхимд нээлтээ хийлээ.



Tuesday, May 2, 2017

Our Voices

Маргааш буюу 5-р сарын 3-ны өдөр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс Бидний дуу хоолой баримтат кино бүтээснээ олон нийтэд хүргэхээр болжээ. Оршин суугаа газар, улс эх орноо эерэгээр өөрчлөхийг эрэлхийлж буй дөрвөн иргэний тухай харуулсан уг киноны арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.