Tuesday, May 2, 2017

Our Voices

Маргааш буюу 5-р сарын 3-ны өдөр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс Бидний дуу хоолой баримтат кино бүтээснээ олон нийтэд хүргэхээр болжээ. Оршин суугаа газар, улс эх орноо эерэгээр өөрчлөхийг эрэлхийлж буй дөрвөн иргэний тухай харуулсан уг киноны арга хэмжээнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Энэхүү баримтат кинонд Малчин А.Амарбаясгалан, таван настайдаа хараагаа алдсан бариа засалч Х.Шагдарсүрэн, МУИС-ийн оюутан Б.Ариунбаяр болон сэтгүүлч М.Буянжаргал нар Монгол улсынхаа төлөө идэвхтэй, оролцоотой иргэн байхад хэрхэн ажилллаж, цаг, зав, дуу хоолойгоо зарцуулж буйг харуулахыг зорьсон байна. Үүнээс гадна баримтат кино толилуулсны дараа хүрэлцэн ирсэн зочид, та бүхний санал бодлыг сонсохыг хүсэж байгаагаа тодотгон хэллээ. Үүгээрээ нийгэмдээ идэвхтэй оролцсон таны туршлага ямар байв? Улс төр, нийгмийн амьдралд та оролцож чадаж байна уу? Өөрийн оролцоог нэмэгдүүлмээр байна уу? зэрэг асуултанд тулгуурлан кинонд оролцсон иргэдийн түүхэн дээр уншигч таны түүхээ нэмэрлэх хэлэлцүүлгийг өрнүүлж өргөн цар хүрээтэй болно гэдгийг онцолсон юм. Тус арга хэмжээ нь 5-р дугаар сарын 3-ны Лхагва гарагийн 17:00 цагт Туушин Бест Вестерн зочид буудлын Соёмбо танхимд болно.
Олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй бөгөөд Монгол дохионы хэлний орчуулга давхар явагдах ба хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцоход дөхөм гэлээ. Тус арга хэмжээ болон баримтат киног Канадын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хийсэн байна.
Дашрамд дурдахад: Бүгд Найрамдах Олон Улсын Хүрээлэнгийн 2016 оны есдүгээр сард УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлсэн эмэгтэйчүүдийн талаар Тэгш боломж баримтат кино бүтээсэн юм.

No comments:

Post a Comment