Wednesday, June 14, 2017

Ардчиллын хөгжилд авилгын үзүүлж буй нөлөө - эрдэм шинжилгээний хурал

Ардчиллын хөгжилд авилгын үзүүлж буй нөлөө сэдэвт эрдэм шинжилгээний хуралд судлаач А.Мягмарсүрэн, Монгол Улс Авлигатай Тэмцэх Газрын Судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Д.Жаргалан, Транспэрэнси Интернэшнл – Монгол ТББ-ын тэргүүн Л.Төр-Од нар өөрсдийн хийсэн судалгааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Tuesday, June 13, 2017

Л.Болд : Ардчилалд хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэх нь

УИХ-ын гишүүн Л.Болд
Ардчилалд хэвлэл мэдээлэл дөрөв
дэх засаглалын үүрэг гүйцэтгэх нь” илтгэл тавив
Л.Болд : Ардчилалд хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэх нь
...манай сэтгүүлчид хэвлэл мэдээллийнхэнд өнөөдөр улам илүүтэй үүрэг хариуцлага ноогдсон цаг үе ирээд байна. Парламент сөрөг хүчингүй, байсан ч хэт нөлөө багатай байвал сөрөг хүчин парламентаас гадна талд гардаг. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээлэл сөрөг хүчний үүргийг гүйцэтгэдэг. Ингэхээс ч өөр арга байхгүй. Сэтгүүлчид маань өнөөдөр ард түмнийгээ төлөөлсөн Их хурлын гишүүд гэж өөрсдийгөө бодох хэрэгтэй. Өнөөдөр эрх баригчид сонгогчдын 47 хувийг төлөөлж байгаа юм бол 53 хувийг төлөөлөх сөрөг хүчин нь бид юм гэж та бүхэн үзэх хэрэгтэй. Манай сэтгүүлчид үнэний төлөө, шударга ёсыг нийгмийн хэм хэмжээ болгохын төлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө тууштай тэмцэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. УИХ-ын гишүүний хувьд би энэхүү тэмцлийн галын шугаманд үргэлж хамт байх болно.

Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ - Ардчиллын III чуулган

Туушин Бэст Вестерн Премиер зочид буудлын Соёмбо танхимд Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ сэдэвт Ардчиллын гурав дахь чуулган боллоо.
Уг чуулганыг нээж Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг, Удирдлагын академийн захирал, доктор, профессор С.Зүльфикар нар үг хэллээ.

Tuesday, June 6, 2017

Онгон Сонгогч хэлэлцүүлгээс

Нүүдэл Шийдэл нэвтрүүлгийн  Онгон Сонгогч хэлэлцүүлгээс авсан ишлэл:

Monday, June 5, 2017

Онгон сонгогчид

#НүүдэлШийдэл нэвтрүүлгийн
pristine elector зочид ирлээ. Энэ сонгуулийг залуучуудын санал хагална. Тэд яагаад бухимдалтай байна вэ?
2016 оны судалгаанаас харахад залуучуудын буюу залуу сонгогчдын 82,9 хувь нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэт замбараагүй, шоу хийсэн байдалтай байна гэж үнэлжээ. Энэ нь улс төрийн нөхцөл байдлын талаар залуучууд сөрөг үнэлгээтэй байгааг харуулж байна. Залуучууд яагаад улс төрийн үйл явцаас залхаж байгаа талаар болон энэ хэлэлцүүлгээс 24 цагийн дараа эхлэх их талцал, сонгуулийн сурталчилгааны чимээн дундуур мэдээлэлтэй иргэн, сонгогч байх бүх талын мэдлэг, мэдээллийг #НүүдэлШийдэл нэвтрүүлэг үзэгч залуучууд, сонгогчдод хүргэхээр бэлтгэж байна. Залуу сонгогч танд санал өгөхөд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

Залуу сонгогч танд санал өгөхөд ямар бэрхшээл тулгарч байна вэ?


pristine elector

“М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар гурваас алийг нь сонгох юм бэ. Сонголт алга” гэж ярилцаж суух дор “Тэгвэл залуучууд бид илүү сайн сонголтыг бий болгохын тулд өөрсдөө  юу хийсэн бэ” гэж А.Ундрал биднээс асуув. Хариуд нь хэлэх үг олдсонгүй

“Ямар ард түмэн байна, тийм л төр байна” гэгчээр илүү сайн/өөр сонголтын төлөө хэн, юу хийсэн бэ гэдэг сонирхолтой асуулт.

Энэ асуултыг бид өөрсдөөсөө асууж суухуй дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн албан ёсны сурталчилгаа маргааш эхлэх гэж байна. Дээрх асуултыг өөрсдөөсөө асуух нь нэгэнт оройтсон уу гэж үү.

Оройтсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л орхиж болохгүй, эхлэхгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол энэ улс дахь ямагт мартагдаж ирсэн залуусын үүрэг, оролцооны тухай юм.

Friday, June 2, 2017

Г Чулуунбат: Нутгийн удирдлага ба иргэдийн оролцоо

Г.Чулуунбат: Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмууд
• Засгийн газартай ямар харилцаатай байх нь
• Иргэдийн оролцоо

Г Чулуунбат: Нутгийн удирдлага ба иргэдийн оролцоо
• Баг, хорооны түвшинд
• Сум, дүүргийн түвшинд

 П.Доржсүрэн: Нутгийн удирдлагын хэм хэмжээ
• Эрх зүйн хэм хэмжээ
• Хүний нөөц ба боловсон хүчин

VI-2