Tuesday, June 13, 2017

Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ - Ардчиллын III чуулган

Туушин Бэст Вестерн Премиер зочид буудлын Соёмбо танхимд Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн ардчилал дахь үнэ цэнэ сэдэвт Ардчиллын гурав дахь чуулган боллоо.
Уг чуулганыг нээж Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч доктор Даниел Шмюкинг, Удирдлагын академийн захирал, доктор, профессор С.Зүльфикар нар үг хэллээ.

Чуулганы нээлтэд ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стефан Дүппэл: “Ардчилсан нийгэмд чөлөөт хэвлэл мэдээлэл үнэ цэнэтэй байх ёстой. ХБНГУ ардчилсан нийгэмд шилжсэн Монголын хэвлэл мэдээллийн орчинг сайжруулах, хөгжүүлэх чиглэлд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласаар ирсэн. Одоог хүртэл энэ чиглэлээр ажиллаж байна.  Хараат бус, гэгээрүүлэх сэтгүүл зүй бол ардчиллын оюуны талх юм. Үүний төлөө хүн бүр хувь нэмрээ оруулна гэж бодож байна” гэж хэллээ.

УИХ-ын гишүүн Л.БолдАрдчилалд хэвлэл мэдээлэл дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэх нь” илтгэл тавив

УИХ-ын гишүүн Л.Болд хэвлэл мэдээллийн салбарыг бүхэлдээ “оффшор” ертөнц болсон гэж онцлоод, би өөрийн мэдлийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээсээ татгалзаж байна гэдгээ энэ үеэр хэлсэн юм.






















No comments:

Post a Comment