Monday, June 5, 2017

Онгон сонгогчид

#НүүдэлШийдэл нэвтрүүлгийн
pristine elector зочид ирлээ. Энэ сонгуулийг залуучуудын санал хагална. Тэд яагаад бухимдалтай байна вэ?
2016 оны судалгаанаас харахад залуучуудын буюу залуу сонгогчдын 82,9 хувь нь өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэт замбараагүй, шоу хийсэн байдалтай байна гэж үнэлжээ. Энэ нь улс төрийн нөхцөл байдлын талаар залуучууд сөрөг үнэлгээтэй байгааг харуулж байна. Залуучууд яагаад улс төрийн үйл явцаас залхаж байгаа талаар болон энэ хэлэлцүүлгээс 24 цагийн дараа эхлэх их талцал, сонгуулийн сурталчилгааны чимээн дундуур мэдээлэлтэй иргэн, сонгогч байх бүх талын мэдлэг, мэдээллийг #НүүдэлШийдэл нэвтрүүлэг үзэгч залуучууд, сонгогчдод хүргэхээр бэлтгэж байна. Залуу сонгогч танд санал өгөхөд ямар бэрхшээл тулгарч байна вэ?

No comments:

Post a Comment