Tuesday, June 6, 2017

Онгон Сонгогч хэлэлцүүлгээс

Нүүдэл Шийдэл нэвтрүүлгийн  Онгон Сонгогч хэлэлцүүлгээс авсан ишлэл:
  • Сонгуульд оролцож байгаа нам, нэр дэвшигчдэд бусдаасаа ялгарах "онцлог" байхгүй байна. Энэ байдал нь хувь хүнийг харж сонголт хийхэд хүргэдэг.
  • 1992 оноос хойш сонгогчдын ирц буурч байгаа ч дэлхийн дунджаас өндөр байна.
  • Монгол парламентын засаглалтай улс. Гэвч, бодит байдал дээр Ерөнхийлөгчид "илүү их" эрх мэдэл байна.
  • Цөөн хоногт сурталчилгаа хийхээр тухайн нам олонд танигдсан хүнээ сонгуульд өрсөлдүүлэхээс өөр аргагүй болж байна. 18 хоногт хэн танигдана гэж?

  • 18-30 насны залуусын ирц 50-65 хувь байсан бол 65-аас дээш насныханы ирц 97 хувь байсан.
  • Олон нийтийн сүлжээний хуурамч мэдээлэл залуусын сонгуульд оролцох идэвхийг сулруулж байж магадгүй. Батлагдаагүй мэдээллийн урсгалаас залуус залхаж байна.
  • Бидэнд гурван нэр дэвшигчээс гадна дөрөв дэх сонголт байгаа. Сонгуульд оролцохоо илэрхийлж, саналаа хүчингүй болгож болно.
  • Залуус олон нийтийн сүлжээнээс мэдээлэл авдаг гэж ярьж байна. Гэвч, сонгуулийн үед бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авах ёстой.
  • Олон нийтийн сүлжээгээр явж байгаа хуурамч болон таны тархийг угаах мэдээллээс сэрэмжлэх ёстой. Жишээ нь, та хэдэн хүүхэдтэй болох вэ, та хэзээ төрсөн бэ, зэрэг сонжоо байдаг. Гэвч, эдгээр сонжоо нь таны хүсээгүй хуудаст лайк даруулж байдаг.
  • Их хуваалцсан эсвэл их Retweet хийсэн мэдээлэл үнэн гэсэн үг огт биш. Хуурамч хаяг олон болсон байна.
  • Залуучууд нэг эх сурвалжаас авсан мэдээлэлд итгээд, зарим сэдвээр мэргэжилтэн хүнээс илүү мэдээд байна. Миний талаар надаас илүү мэдэх хүмүүстэй гадуур таараад байдаг.
  • Залуусын үл оролцоо бүх салбарт ажиглагдаж байна.
  • 25 жилд ямар аргаар сонгогчдын боловсролд нөлөөлөх гэж байсан тэр хэвээрээ л байна. Үүнийг өөрчлөх ёстой.
  • Дэлхий даяар бид хүлээн авагч биш хувь нэмэрлэгч болж өөрчлөгдөж байна.

  • Ардчилсан сонгуулийн зарчим, сонгогчийн эрх үүргээ санах хэрэгтэй.
  • Нэг хороон дээр 2500 иргэн амьдардаг байлаа гэж бодьё. Тэдний 1500 нь сонгогч. Ирц нь 50 хувьд хүрлээ гэж бодоход 750 хүн санал өгнө. Ерөнхийлөгч 50+1 хувиар нь сонгогдох ёстой гэвэл энэ хорооноос 375 хүний саналаар Ерөнхийлөгч сонгогдох нь байна. Гэтэл 375 нь энэ хорооны нийт иргэдийн 15-хан хувь.
  • Та хэн нэгнээр өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргуулахыг хүсдэг үү. Тэгвэл сонгууль оролцохгүй байх нь таны оронд хэн нэгэн шийдвэр гаргахыг хэлж байгаа юм.
  • Сонгуульд оролцож санал өгснөөрөө улс төрийн оролцоогоо хязгаарлах ёсгүй.
  • Бид сэдвээ нийгмийн ажиглалтаас гаргадаг. Хүн бүрт хамаатай, хүн бүрийн ойлгодог сэдвийг сонгодог. Үүнд улс төр хүртэл багтдаг.
  • Ерөнхийлөгч төрийн толгойд үүрд суухгүй. Тийм болохоор заавал төгс сонголт хийх гээд хүлээгээд байх шаардлагагүй. Ямар ч байсан очоод саналаа өгөөд үзэх хэрэгтэй.
  • Манай улсын сонгууль ямар ч асуудалгүй, “гоё” болдог. Тийм болохоор сонгуульд оролцох ёстой. Зарим улс дотоод, гадаад байдлаасаа болоод сонгууль ч хийж чадахгүй байна шүү дээ.
  • Залуучуудын улс төр болон шийдвэр гаргах механизмын талаарх ойлголт маш муу байна.
  • Залуучуудын 70 хувь нь ИТХ гэж мэдэхгүй, 96 хувь нь нөлөөллийн ажилд оролцоогүй, 80-90 хувь нь ямар нэг иргэний нийгмийн болон улс төрийн байгууллагын гишүүнчлэлгүй байна.
  • Сонгогч шийдвэр гаргах процесст оролцохдоо танил тал, нутаг усны үзлээ гээх хэрэгтэй. Учир нь, чиний болон бусад хүмүүсийн эрх ашиг сонгуулиар хөндөгдөж байдаг.
  • Сонгуулийн ардчилал байна. Сонгодог ардчилал алга гэдэг тодорхойлолт манай улсад тохирно.

No comments:

Post a Comment