Friday, August 18, 2017

Ч.Сосормаа: Цагааны бүтээснийг Улаан нь сүйтгээд байвал яах болж байна гэсэн үг заримдаа санаанд буудаг л юм

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормааг эх орондоо ирээд байхад нь ярилцлаа.

-Танай Элчин сайдын яамыг татан буулгах тухай сонсогдсон. Та эх орондоо бүрмөсөн ирэв үү?
-УИХ-ын 2013 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улс, Бүгд Найрамдах Индонез Улсад дипломат төлөөлөгчийн газраа байгуулахаар шийдвэрлэж, 2014 онд эдгээр улсуудад манай ЭСЯ-д байгуулагдсан юм. Харамсалтай нь гурван жил ч хүрэлгүй ЭСЯ-даа татан буулгах шийдвэр гаргалаа. 2016 онд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиосон бол 2017 онд Монгол, Бразил Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. ЭСЯ-аа татан буулгаж байгаа тухай шийдвэрийг суугаа орондоо дуулгахаас өмнө амжиж ойн арга хэмжээгээ тэмдэглээд л ирэх шив дээ. ХБНБУ-д суугаа ЭСЯ нь Чили, Аргентин, Колумби, Перу улсуудыг хавсран сууж, бусад долоон улсыг хавсран хариуцдаг манай улсыг тус тивд төлөөлж буй цорын ганц дипломат төлөөлөгчийн газар байсан юм.

Thursday, August 17, 2017

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбат

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбын Ганбатыг Улс төрийн Боловсролын Академийн хамт олон хүндэтгэн үдлээ.