Monday, September 25, 2017

Wahlabend zur Bundestagswahl

2017 оны 9 дүгээр сарын 24-нд болсон ХБНГУ-ын Бундестагийн 19 дэх сонгуулийн үйл явцыг ажиглахаар Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулсан Бундестагийн сонгуулийн үдэшт оролцлоо.

ХБНГУ-ын Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стефан Дүппэл үдэшлэгийг нээв.

Thursday, September 21, 2017

Ambassador Ganbat Damba presented his Letters of Credence

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк-Вальтер Штайнмайерт 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Холбооны Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараагаар Элчин сайд Д.Ганбатыг ганцаарчлан хүлээн авч уулзсан бөгөөд Элчин сайд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн хоёр орны хооронд өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ сүүлийн жилүүдэд тогтмолжиж ирсэн нь хамтын ажиллагаа өргөжин хөгжих чухал хөшүүрэг байсан гэдгийг онцлоод, цаашид хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь бидний чухал зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв.