Thursday, September 21, 2017

Ambassador Ganbat Damba presented his Letters of Credence

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат Холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Франк-Вальтер Штайнмайерт 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Холбооны Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараагаар Элчин сайд Д.Ганбатыг ганцаарчлан хүлээн авч уулзсан бөгөөд Элчин сайд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн хоёр орны хооронд өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ сүүлийн жилүүдэд тогтмолжиж ирсэн нь хамтын ажиллагаа өргөжин хөгжих чухал хөшүүрэг байсан гэдгийг онцлоод, цаашид хоёр орны харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь бидний чухал зорилтын нэг гэдгийг онцлон тэмдэглэв.
Ноён Ф-В.Штайнмайерыг Холбооны Гадаад хэргийн сайд байхдаа 2014 онд Монгол Улсад хийсэн айлчлалынх нь үеэр бэлэглэсэн адууны зургийг дурсгал болгон гардуулж, Холбооны Ерөнхийлөгчийн хувиар Монгол Улсад дахин айлчлахыг хүссэнийг тэрээр талархан хүлээж авав.

Элчин сайдын ИЖБ-ээ өргөн барих ёслолд германы талаас Холбооны ГХЯ-ны ТНБД Маркус Эдерер, Ерөнхийлөгчийн тамгын газрын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Томас Баггер, ЕТГ-ын Азийн хэлтсийн дарга Др.Клаус Вийтце, монголын талаас ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон Элчин сайд Д.Ганбатын гэр бүлийн гишүүд оролцов.




Ambassador Ganbat Damba presented his Letters of Credence

Mr. Ganbat Damba, Ambassador Extraordinary and Plenipotentiary of Mongolia to the Federal Republic of Germany, presented his Letters of Credence to the Federal President Frank-Walter Steinmeier on September 20th, 2017.

After the presentation of the Credentials, the Federal President then invited Ambassador Ganbat Damba for a private meeting in which the Ambassador expressed his readiness to further deepen traditional friendly relations and the comprehensive partnership cooperation between Mongolia and Germany. Moreover, he stated that regular high-level bilateral visits and discussions in recent years have been an important factor in broadening cooperation between the two countries and it is important to enrich the bilateral cooperation with more trade and economic values.

Federal President F-W. Steinmeier welcomed the picture of a horse that was gifted to him when he paid an official visit to Mongolia as the Federal Foreign Minister in 2014 and an invitation for him to visit Mongolian again in the capacity of the Federal President.

Dr. Markus Ederer, State Secretary at the Federal Foreign Ministry, Mr. Thomas Bagger, Director of the International Cooperation Department at the President’s Office and Dr. Klaus Vietze, Head of the Asian Division at the President’s Office from the German side as well as diplomats from the Mongolian embassy and family members of the Ambassador were present at the ceremony for the presentation of Credentials. 

No comments:

Post a Comment