Monday, September 25, 2017

Wahlabend zur Bundestagswahl

2017 оны 9 дүгээр сарын 24-нд болсон ХБНГУ-ын Бундестагийн 19 дэх сонгуулийн үйл явцыг ажиглахаар Монгол дахь Конрад-Аденауэр-Сангийн суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулсан Бундестагийн сонгуулийн үдэшт оролцлоо.

ХБНГУ-ын Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стефан Дүппэл үдэшлэгийг нээв.


  • Германы сонгуулийн тогтолцоо ба гарааны төлөв байдал сэдвээр Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг;
  • Сонгуулийн компанит ажил, Нэр дэвшигчид, улс төрийн намууд болон тэдний байр суурь сэдвээр Фридрих-Эберт-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Нилс Хегевиш;
  • Хоёр улс төрийн хүчнүүдийн байр суурь ямар байна вэ? сэдвээр Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Даниел Шмюкинг; Фридрих-Эберт-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Др. Нилс Хегевиш нар илтгэл тавьж сонгуулийн урьдчилсан дүнд анализ хийлээ.






video

No comments:

Post a Comment