Monday, August 13, 2018

Enkhbat Majaa

Конрад Аденауэр сантай хамт 25 жил.
Тус сантай анх 1992 онд танилцсанаас хойш өдгөө 25 жил болжээ. Тэр жил ХБНГУ-ын КАС-ийн төлөөлөгч Дундговь аймагт хүрэлцэн ирж сангийн тухай танилцуулаад, сургалтаа зохион байгуулаад буцсан юм. Энэхүү арга хэмжээг КАС-ийн төлөөлөгчтэй хамтран Ханбургийн Их сургуульд сурч байсан ангийн анд Т.Ганбат орчуулагчаар, МоАХ-ны дэд дарга Б.Баттүвшин нар зохион байгуулж, Шадар сайд Дорлигжавын Волга-24 машинаар ирсэн санагдана. Ингэж л анх энэхүү сантай танилцсан билээ. Өнгөрсөн хугацаанд тус сангийн үе үеийн суурин төлөөлөгч нар болох Вернер Фроль, Глуховски агсан, доктор Томас Шрапель, Йоханнес Райс, доктор Даниель Шмюкинг нартай 25 жил хамтран ажиллаж ирлээ. Тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын менежер Д.Буянтогтох, С.Ганзаяа, Золжаргал, Дөлгөөн, Хишгээ, Т.Отгонцэцэг, Б.Багабаяр, Оюунаа нартаа Монгол оронд иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэх их үйлст нь амжилт хүсээд, 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
2018-08-18.УБ.


No comments:

Post a Comment