Skip to content
Нүүр
“Азийн Барометр“ олон улсын судалгааны III шат PDF Хэвлэх И-мэйл


 Азийн барометр“ олон улсын судалгааны III шат Монгол улсад 2010 оны 4-6 сард  явагдаж дууслаа. Уг судалгааны хүрээнд Монгол улс дахь засаглал болон эдийн засгийн өнөөгийн байдлын талаар олон нийтийн санаа бодлыг судалж байгаа бөгөөд өмнөх шатны судалгаа 2003, 2006 онд тус тус явагдсан юм.

Монгол улсыг найман бусэд хувааж түүврээ хийсэн уг судалгаанд 1210 респондент хамрагдсан байна.

Азийн 15 улсад явагддаг энэхүү судалгааны асуулгын 90 орчим хувь нь ижил байдаг бөгөөд Азийн хөгжлийн динамик, тулгарч буй асуудлыг харьцуулан судлах ач холбогдолтой юм.

 

 
Хийгдсэн судалгаа PDF Хэвлэх И-мэйл
Тус байгууллагаас улс төр, эдийн засаг, эрх зүйн салбарыг хамарсан суурь ба хавсарга судалгааг бие даан болон гадаад, дотоодын байгууллагатай хамтран явуулдаг. "Ардчиллын үнэлэмжийн төлөвшил" сэдэвт "Азийн Барометр" бүс нутгийн судалгаанд 2002 оноос Монгол улсыг хариуцан ажиллаж байна.
Дэлгэрэнгүй...
 
Ерөнхийлөгчийн зөвлөх солигдлоо PDF Хэвлэх И-мэйл
МУ-ын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ц.Оюунгэрэл өвчний улмаас ажлаа өгөхөд хүрчээ. Уг албан тушаалд Хүчэрхийллийн эсрэг үндэсний төвийг МУ-д анх санаачлан байгуулсан, эмэгтэйчүүдийн, хүний эрхийн асуудлаар дагнан ажиллаж, ихийг хийж бүтээсэн Ч.Сосормаа томилогдож байгаа юм байна.Тэрээр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн бөгөөд нийгмийн ухааны ЛИБЕРТИ дээд сургуульд багшилдаг .
 
Элсэлт авна PDF Хэвлэх И-мэйл

Улс төрийн Боловсролын Академи

Нийгмийн ухааны Либерти Дээд Сургуулийн Магистрантурт элсэлт авна.
Дэлгэрэнгүй...
 
Конрад Аденауэрийн сангийн суурин төлөөлөгч Т.Шрапелийг “Алтан гадас” одонгоор шагналаа PDF Хэвлэх И-мэйл
ХБНГУ-ын улс төрийн сангуудаас Монгол Улсад анх түрүүн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Конрад Аденауэрийн Сангийн /КАС/ суурин төлөөлөгчөөр зургаан жилийн турш амжилттай ажиллаж байгаа доктор, ноён Т.Шрапелийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Алтан гадас” одонгоор шагналаа.
Дэлгэрэнгүй...
 
Ноён Томас Шрапел-д УТБА-ийн хамт олон талархал дэвшүүллээ. PDF Хэвлэх И-мэйл
Конрад-Аденауэр Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн ажлыг 6 жил үр бүтээлтэй явуулж, Монголын ардчиллын хөгжилд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн доктор ноён Томас Шрапелийн Монгол дахь ажлын хугацаа дуусаж, эх орондоо буцах болсон юм.

УТБА-ийн үйл ажиллагааг 1993 оноос хойш дэмжин гол санхүүжилт үзүүлж байгаа КАС болон Др. Томас Шрапел-ийн Монгол улсад Ардчиллыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэрийг өндрөөр үнэлж Академийн хамт олны зүгээс үндэсний дурсгалын зүйл гардуулав.

Дэлгэрэнгүй...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Төгсгөл >>

Үр дүн 1 - 6 - 56

Нэвтрэх Хэсэг






Нууц үгээ алдсан уу?
Эрх нээгээгүй юу? Бүртгүүлэх