Hүүp xyyдac
Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм Хэвлэх И-майл
Бичсэн: нямцэвээн   
2010/04/02

УТБА-ийн дэргэдэх Нийгмийн Ухааны
Либерти Дээд сургуулийн Магистрын зэрэг
хамгааалуулах зөвлөлийн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийгмийн Ухааны Либерти Дээд сургуулийн /цаашид Либерти ДС гэнэ/ магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.

Хоёр. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах

2.1. Либерти ДС-ийн Захирлын тушаалаар Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл /цаашид “зөвлөл“ гэнэ/-ийг сургалтын чиглэл буюу шаардлагатай бол магистрант  бүрээр байгуулна.

2.2. Зөвлөлийн гишүүд дараах шаардлагыг хангасан байна.

а/ магистрантын сургалтын чиглэл, сэдвээр судалгаа хийдэг,

б/ докторын зэрэгтэй,

в/ сүүлийн 5 жилд зөвлөлийн чиглэлээр хэвлүүлсэн 1-3 бүтээлтэй 

2.3. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн  дарга, гишүүд гэсэн нийт 3-аас доошгүй хүний бүрэлдхүүнтэй байна.

2.4. Зөвлөлийн дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга нар сургуулийн орон тооны ажилтан байна.

2.5. Зөвлөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг сургалтын алба болон холбогдох тэнхим зохих үндэслэлтэйгээр Захирал болон Эрдмийн зөвлөлд гаргаж болно.

2.6. Зөвлөлийн бүрэлдхүүний гуравны нэгээс багагүй нь мэргэжлийн өөр тэнхим, сургуулийн төлөөлөл байна.

2.7. Зөвлөлийн дарга нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.

а/ Зөвлөлийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах,

б/ Зөвлөлийн хуралдааны хугацааг  товлох,

в/ Зөвлөлийн гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих.

Дэлгэрэнгүй
 
Номын сангийн дүрэм Хэвлэх И-майл
Бичсэн: нямцэвээн   
2010/04/02

Hомын сангийн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Либерти ДС-ийн номын сан нь өөрийн байгууллагын эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулна.

1.2. Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагч нарт хичээлийн чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин, судалгаа, эрдэм шинжилгээний нөөц сан мөн.

1.3 Номын сан нь Монгол улсын хууль тогтоомж, номын сангийн талаарх эрх бүхий байгууллагын гаргасан удирдамж, дүрэм журам хууль эрхийн бусад баримтыг дагаж мөрдөнө.

1.4 Номын сан нь гадаад, дотоод мэдээллийн сүлжээнд хамрагдаж, олон улсын болон дотоодын номын сангуудын хооронд ном, хэвлэл, мэдээлэл солилцох замаар үйлчилгээнийхээ цар хүрээг өрөгжүүлэн ажиллана.

1.5 Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон  дотоод журмаараа зохицуулна.

Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт

2.1 Номын сангийн талаар эрх бүхий байгууллагаас гаргасан нормативуудыг мөрдлөг болгон Либерти ДС-ийн Захирлын зөвлөлийн удирдлага дор номын сан нь үйл ажиллагаагаа явуулна.

2.2 Номын сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм хэмжээ бүхий албан ёсны дүрэм журамтай байна.

2.3 Номын сан ба сургалт, эрдэм шинжилгээний холбоог хангахын тулд номын сангийн дэргэд зөвлөх үүрэг бүхий номын сангийн зөвлөл ажиллуулж болно.

2.4 Номын сангийн эрхлэгчийг Либерти ДС-ийн захирлын тушаалаар томилно.

2.5 Номын сангийн эрхлэгч нь сургуулийн захирал буюу түүний эрх олгосноор ажлаа тайлагнан шийдвэрлүүлж ажиллана.

2.6 Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион байгуулж номын сангийн нөөц, сан хөмрөг, үйлчилгээг өндөр түвшинд байлгах хариуцлага хүлээнэ.

2.7 Номын сангийн эрхлэгч нь номын сангийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ном, хэвлэлийн бүтээгдэхүүн бусад материалын санхүүжилтийг авч Монгол улсын хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулна.

2.8 Номын сангийн эрхлэгч нь санхүүгийн жилийн эцэст төсвийн зарцуулалтын тайланг санхүүгийн албанд гаргаж өгнө.

2.9 Номын сан нь:

·     ном бүрдүүлэлт

·     номтой ажиллах

·     лавлагаа ном зүй

·     каталоги

·     ном сэлбэн засах ажил гүйцэтгэнэ.

Дэлгэрэнгүй
 
Эрдмийн зөвлөлийн дүрэм Хэвлэх И-майл
Бичсэн: нямцэвээн   
2010/04/02

Либерти Дээд сургуулийн Эрдмийн

зөвлөлийн дүрэм

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Либерти дээд сургуулийн Эрдмийн зөвлөл нь Монгол улсын Дээд боловсролын тухай хууль, түүнд нийцүүлэн баталсан дүрэм, журам, Либерти дээд сургуулийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

1.2. Эрдмийн зөвлөл нь сургуулийн дүрэм, сургалт эрдэм шинжилгээний ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэх, сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэн санал, дүгнэлт  гаргана.

Хоёр. Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны хүрээ

2.1. Либерти дээд сургуулийн эрдмийн зөвлөл нь дараах асуудлуудыг хэлэлцэн санал, дүгнэлт гаргана. Үүнд:

2.1.1. Сургуулийн хэтийн төлөв, хөгжлийн асуудал, сургалтын зохион байгуулалт, дадлагын хөтөлбөр, дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах  асуудлуудыг хэлэлцэж, удирдах зөвлөлд санал оруулна.

2.1.2. Сургуулийн зохион байгуулалтын нэгжийг байгуулах, татан буулгах асуудлыг хэлэлцэн удирдах зөвлөлд санал хүргүүлнэ.

2.1.3. Сургуулийн захирлын болон нэгжийн удирдлагын тайланг хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгнө.

2.1.4. Сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, тайлан, үр дүнг хэлэлцэж санал,  дүгнэлт  гаргана.

2.1.5. Багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны ажлын сэдвийг батлах, эрдмийн бүтээлийг үнэлж, дүгнэлт өгөх, бүтээлийг хэвлүүлэхээр санал дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

2.1.6. Эрдмийн зөвлөлийн нэрэмжит шагнал бий болгох, шагналд тодорхойлох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

2.1.7. Гадаадын их сургууль, дээд сургуулиудын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг байгуулах, хэрэгжиж буй олон улсын төслийн биелэлтийг хэлэлцэн дүгнэх, олон улсын байгууллагад гишүүнээр элсэх асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргана.

2.1.8. Улс орны нийгэм-эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжил, бодлого, судалгааны чиглэл зэрэг төр засгийн дээд байгууллагад өргөн барих олон талт асуудлын талаар боловсруулсан хөтөлбөр, санал, дүгнэлт, зөвлөмж, хуулийн төсөл зэргийг хэлэлцэж, санал, дүгнэлт гаргана.

2.1.9. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хэлэлцэж батлана.

2.1.10. Эрдэм шинжилгээний төслийн үр дүнг хэлэлцэн санал дүгнэлт гаргана.

2.2. Либерти дээд сургуулийн эрдмийн зөвлөл нь сургуулийн үйл ажиллагаатай холбоо бүхий асуудлуудыг гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд хэлэлцэн санал, дүгнэлт гаргана.

2.3. Эрдмийн зөвлөл нь төр, засгийн удирдах дээд байгууллага болон олон улсын нэр хүнд бүхий байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн саналыг үндэслэн тэдгээрийн дэвшүүлсэн асуудлыг эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд хэлэлцэн, шийдвэр гарган, санал, дүгнэлт өгч болно.
Дэлгэрэнгүй
 
Сургуулийн Удирдах зөвлөлийн дүрэм Хэвлэх И-майл
Бичсэн: нямцэвээн   
2010/04/02

Удирдах Зөвлөлийн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийгмийн ухааны Либерти дээд сургуулийн удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, суралцагч, төгсөгчдийн хамтын удирдлагын байгууллага мөн.

Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь Нийгмийн ухааны Либерти дээд сургуулийг (цаашид Либерти ДС гэж товчлов) зохион байгуулалт, санхүү, материаллаг баазын хувьд бэхжүүлэх, бодлого, стратегийг тодорхойлох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, захирлын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд оршино. 

1.3. Удирдах зөвлөл нь Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, Боловсролын тухай багц хууль, бусад хууль тогтоомж болон энэ  дүрмийг удирдлага болгоно.

Хоёр. Удирдах зөвлөлийг байгуулж, ажиллуулах

2.1. Удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагчийн болон багш, суралцагчид, төгсөгчдийн төлөөллөөс бүрдэнэ.

2.2. Удирдах зөвлөл нь 5-9 хүртэл гишүүнтэй байж болох бөгөөд тэдгээрийн 51-60 хувь  нь үүсгэн байгуулагчийн, бусад нь багш, суралцагчид, болон төгсөгчдийн төлөөлөл байна.

2.3. Удирдах зөвлөл дэх багш, суралцагч, төгсөгчдийн төлөөллийг тэдгээрийн хамт олны 50-иас доошгүй  хувийн ирцтэй хурлаас сонгоно.

2.4. Удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгох бөгөөд жил бүр зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэгийг шинэчилж  болно.

2.5. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах үндэслэл нь томилсон, сонгосон төлөөллөө татах буюу солих тухай үүсгэн байгуулагч болон уг төлөөллийг сонгосон байгууллага, хамт олны хурлын шийдвэр, эсхүл гишүүний өөрийн нь хүсэлт зэрэг болно.

2.6. Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн байгуулагчийн саналаар 3 жилийн  хугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно. Удирдах зөвлөлийн даргыг хуулийн заалт, үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө өөрчилж болно.

2.7. Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байж болно.
Дэлгэрэнгүй
 
Магистрантын үнэлгээний журам Хэвлэх И-майл
Бичсэн: нямцэвээн   
2010/04/02

Магистрантын үнэлгээний журам

Нэг . Нийтлэг зүйл

1.1. УТБА-ийн дэргэдэх Нийгмийн Ухааны Либерти дээд сургуулийн /цаашид Либерти ДС гэнэ/ магистрантын мэдлэг эзэмших, чадвар, дадлыг хөгжүүлэх үйл явцыг хянах, сургалтын үр дүнг үнэлэхдээ энэхүү журмыг баримтлана.

1.2. Нэг багц цагийн хэмжээ нь суралцагчийн долоо хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна. Нэг багц цагт оюутны танхимд ба бие даан ажиллаж үнэлүүлэх цагийн харьцаа нь ижил тэнцүү байна.

1.3. Суралцагчдын мэдлэг, ур чадварыг хянах, үнэлэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байх зарчмыг мөрдлөгө болгоно.

Хоёр. Үнэлгээ

2.1. Магистрантыг үнэлэхдээ БСШУ-ны сайдын 2007 оны 06-р сарын 07-ны өдрийн 187 тушаалаар батлагдсан “Магистр, Докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”-ын 11-т заасны дагуу үнэлнэ. Үнэлгээний утга:

A - Тухайн хичээлийн агуулгыг бүрэн төгс ойлгосон, өргөн мэдлэг эзэмшсэн, уг агуулгаар судалгаа хийх арга зүйг эзэмшсэн.

B - Хичээлийн агуулгыг сайн эзэмшсэн, судалгааны эмпирик аргуудыг ашиглан судалгаа хийх даалгаврыг гүйцэтгэх чадвартай.

   C - Хичээлийн агуулгыг дунд зэрэг эзэмшсэн, уг хичээлээр хангалттай ойлголт авсан. Судалгааны харьцангуй энгийн даалгаврыг хийж гүйцэтгэх чадвартай цаашид энэ салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах бэлтгэлтэй.
Дэлгэрэнгүй
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараагийн > Төгсгөл >>

Yр дүн 1 - 15 . Нийт мэдээллийн тоо: 91
©2002, 2005, 2010 Улс төрийн Боловсролын Академи ©2006,2007 Либерти Дээд Сургууль