|
Тэмдэглэлийн зургийг харуулаагүй ээ
|
Дэвтэр XI |
|
|
|
ÓÒÁÀ-èéí ëåêöèéí ýìõòãýë
Äýâòýð XI
Óëààíáààòàð. 2006  Àãóóëãà
1. Ìîíãîë÷óóä Àðä÷èëëûã ÿàãààä ñîíãîñîí áý? 2. Àðä÷èëñàí çàñàãëàëûí õýðýãæèëò 3. Àðä÷èëëûí ¿íýëýìæ, ò¿¿íèé ººð÷ëºëò 4. Ìîíãîë óëñûí ýäèéí çàñãèéí àþóëã¿é áàéäàë 5. Ìîíãîë óëñ äàõü õ¿íèé ýðõèéí õýðýãæèëò, òóëãàìäñàí àñóóäàë 6. Òºðººñ èðãýäýä ìýäýýëýë îëæ àâàõ ýðõèéã õàíãàõ 7. Õ¿íèé ýðõèéí àñóóäàë áà öàãäààãèéí áàéãóóëëàãûí õýâ æóðàì ñàõèóëàõ ¿¿ðýã 8. Ýð¿¿äýí ø¿¿õòýé òýìöýõ àñóóäàë 9. Ìîíãîë äàõü Àâèëãàëûí áàéäàë, ò¿¿íòýé òýìöýõ Öàãäààãèéí áàéãóóëëàãûí ¿¿ðýã 10. Èðãýíèé õºäºëãººí¿¿ä õýðýãòýé þó? 11. Èðãýäèéí ¿¿ñãýë ñàíàà÷ëàãûí õºäºë㺺í, ò¿¿íèéã õýðõýí ¿ð ä¿íä õ¿ðãýõ âý? |
|
|
Хэвлэн нийтлэл |
|
|
|
1993 îíîîñ ýõëýí òóñ Àêàäåìèàñ “Øèíý òîëü” ñýòã¿¿ëèéã óëèðàë òóòàì ýðõëýí ãàðãàæ áàéíà. 2008 îíû эхний 2 сарын áàéäëààð íèéò 60 äóãààð áýëòãýí ãàðãààä áàéíà.
|
|
|
Ардчиллын тухай түүвэр |
|
|
Улаанбаатар, 2006 Ардчиллын тухай энэхүү Түүвэрт ардчиллын онол ба ардчилагдах үйл явцын тухай Өрнөдийн судлаачдын бичсэн зохиол, өгүүллэгийн үндсэн хэсгээс хэсэгчлэн орчуулж, ардчиллыг плюралист, оролцоот, элитист ба феминист зэрэг байр сууринаас авч үзсэн гол авторуудын бүтээлээс багтаасан болно. Ардчилагдах үйл явцын зангилаа асуудлуудыг тусгасан үзэл бодлыг мөн оруулсан юм. Түүвэр нь ардчилал судлал, сургалтанд тус дөхөм үзүүлэх зорилготой. Түүврийн ард зүүсэн Цаашид унших номын жагсаалт нь ардчиллыг илүү гүнзгий судлахыг хүсэгчдэд тус болох учиртай |
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал |
|
|
 АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр хэвлэгдсэн товхимол IV Улаанбаатар, 2002 Монгол улсын Yндсэн хууль батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш арван жил өнгөрчээ. Энэхүү хугацаанд Yндсэн хуулийн үзэл баримтлалд тусгалаа олсон олон зүйл биеллээ олж эхэлснээр иргэний, ардчилсан нийгэм хөгжлөө олох баттай суурь тавигдсаар байна. Yүний дотор, монголын түүхэнд цоо шинээр үүсэж, бий болсон нутгийн удирдлагын тогтолцоо онцгой байр суурь эзлэнэ. Нутгийн удирдлагын шинэ үзэл баримтлал нь өөрийн оршин буй газар нутгийн асуудлыг иргэд өөрсдөө шийдвэрлэх эрх зүйн боломжийн үндсийг тавьж өгсөн. Нутгийн удирдлага, түүний дотор иргэдийн төлөөлөгчдийн байгууллага болох Хурлын ач холбогдлыг иргэд өдөр ирэх тусам ойлгож, Хурлын институтжилт ч хөгжлөө олсоор байна. Нутгийн удирдлагын үзэл баримтлал хэрэгжиж байгаагийн зэрэгцээ анхаарал татсан, шийдвэрлэвэл зохих асуудал байсаар байгааг эрдэмтэд, судлаачид тэмдэглэсээр байна. |
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал |
|
|
 АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр хэвлэгдсэн. товхимол IIIУлаанбаатар, 2000 Аливаа улс өөрийн төр, нийгмийн зохион байгуулалт болон иргэдийнхээ үндсэн эрхийг тунхагласан баримт бичиг болох Үндсэн хуулиа батлаж суурь хэм хэмжээ, үнэт зүйлийн баримжаа болгон мөрддөг. Үндсэн хууль нь эрх зүйн баримт бичиг болохын зэрэгцээ тухайн улсын улс төрийн дэглэм, төрийн байгууллын үйлчлэлийг тогтоодог утгаар маш чухал улс төрийн баримт болдог билээ. Монгол Улсын Үндсэн хууль батлагдаж, үйлчилж эхэлсэн багагүй хугацаанд энэхүү хуулийн үзэл баримтлал нэг ёсны “шалгалтанд” орж хангалттай дүн авсан гэх бүрэн үндэстэй. Улс орны ардчилсан хөгжил, төр улсын тусгаар тогтнол, хүн ардын эрх чөлөө, чөлөөт байдал өөрийн тулгуур, бат суурьтай болсон нь монгол түмний маш том ололт мөн бөгөөд үүнд Үндсэн хуулийн ач холбогдол оршино. |
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал |
|
|
 АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр хэвлэгдсэн товхимол IIУлаанбаатар 2000 УТБА-иас Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудлаар гаргаж буй товхимолын хоёр дахь дугаар нь уншигч Таны гар дээр очиж байна. Товхимолын эхний дугаар Үндсэн хуульд тусгалаа олсон Монгол Улсын төрийн байгууллын үзэл баримтлал, онцлог, тулгамдсан асуудалд зориулагдсан билээ. Энэхүү товхимолд тус Академиас Ардчиллын 10 жилийн ойд зориулан зохион байгуулсан цуврал Бага хурлуудын нэг болох “Монгол Улсын Үндсэн хууль. Нутгийн удирдлагын асуудал” онолын бага хурлаар хэлэлцэгдсэн илтгэлүүдийг дэлгэрүүлэн оруулж олны хүртээл болгож байна.
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал |
|
|
 АНУ-ын Азийн сангийн санхүүжилтээр хэвлэгдсэн товхимол IУлаанбаатар 1999 Ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэл, хөдөлгөөний түүхэн үр дүнд Монгол орон хүн төрөлхтний жам ёсны хөгжил дэвшлийн эргэлтэнд орж, нийгмийн амьдралыг үндсээр нь өөрчлөх, цоо шинэ харилцаа, шинэ зарчмын дагуу амьдрах бэрхшээлтэй боловч сонирхолтой цаг үетэй золгосон билээ. Энэхүү ардчилсан үйл явц баталгаажих улс төр, хууль зүйн үндэс нь нийгмийн харилцааг зохицуулагч тулгуур хууль – ардчилсан төрийн байгууллын үндсийг тодорхойлогч улс төрийн баримт бичиг болсон Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг олноо зарлан тунхагласнаар нэгэнт бий болжээ.
|
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Улсын төсвийн үйл явц |
|
|
Иргэдэд зориулсан гарын авлагаУлаанбаатар, 2005 Нээлттэй Нийгэм Форумаас бодлогын боловсруулалт, хэрэгжилтэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдэд зориулсан цуврал хөтөч бэлтгэн гаргаж байгаа билээ. Энэхүү хөтөчийн нэг болох “Улсын төсвийн үйл явц” сэдэвт гарын авлагыг Танд өргөн барьж байна. Эл гарын авлага юуны түрүүн иргэн Танд улс орны төсвийн бүрдэлт, зарцуулалт, хяналт хэрхэн явагддаг талаар мэдээлэл өгөх, цаашилбал, уг үйл явцад оролцох боломжийг олгохыг зорьж буй. Гарын авлагыг энэ сэдвээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаач, оюунтан сурагч, шийдвэр гаргах төвшний хүмүүс гэхчлэн сонирхсон хэн бүхэн ашиглаж болох буй заа. Гарын авлагыг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодит амьдрал дээр гарч буй асуудалд төрөл бүрийн аргаар хийсэн олон судалгаан дээр үндэслэн боловсруулсан болно. |
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Орон нутгийн төсвийн үйл явц |
|
|
|
Иргэдэд зориулсан гарын авлага
Улаанбаатар, 2005 Нээлттэй Нийгэм Форумаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдэд зориулсан цуврал хөтөч бэлтгэн гаргаж байгаа билээ. Энэхүү хөтөчийн нэг болох “Орон нутгийн төсвийн үйл явц” сэдэвт гарын авлагыг Танд өргөн барьж байна. Эл гарын авлага юуны түрүүн иргэн Та улс орны төсвийн бүрдэлт, зарцуулалт, хяналт хэрхэн явагддаг талаар мэдээлэл өгөх, уг үйл явцад оролцох боломжийг хангахыг зорьж буй. Түүнчлэн тухайн сэдвээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаач, оюунтан сурагч, шийдвэр гаргах төвшний хүмүүс зэрэг тухайн сэдвийг сонирхсон хэн хүн ашиглаж болно. Гарын авлага нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, бодит амьдрал дээр гарч буй асуудал зэргийг төрөл бүрийн аргаар судалсан судалгаан дээр үндэслэн гарсан болно. |
|
Дэлгэрэнгүй
|
|
|
Малчин эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалал |
|
|
 сэдэвт сургалтын кино Уг сургалтын богино хэмжээний киног НҮБХХ, ХЭҮК-ын “Чадавхийг дээшлүүлэх” төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр УТБА-аас санаачлан 2005 онд хийж бүтээв. “Малчин эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалал” сэдэвт сургалтын киноны зорилго нь эмэгтэйчүүдийн эрхийн боловсролыг видео сургалтын хэлбэрээр олгож малчин эмэгтэйчүүдэд мэдээлэл түгээх, эрхээ хамгаалах өөрсдийнх нь чадавхийг нэмэгдүүлэх, хөдөөгийн ТББ-ын үйл ажиллагаа, чадамжийг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд оршино. Нийт 500 хувь хийж хөдөө орон нутаг, номын сан, ТББ-д үнэгүй тараасан ба Академийн сургалтанд хэрэглэж байна. |
|
| << Эхлэл < Өмнөх 1 2 3 Дараагийн > Төгсгөл >>
| | Yр дүн 1 - 10 . Нийт мэдээллийн тоо: 28 |
|