|
Либерти Дээд
сургуулийн Эрдмийн
зөвлөлийн
дүрэм
Нэг. Нийтлэг
үндэслэл
1.1.
Либерти дээд сургуулийн Эрдмийн зөвлөл нь Монгол улсын Дээд боловсролын тухай
хууль, түүнд нийцүүлэн баталсан дүрэм, журам, Либерти дээд сургуулийн дүрмийн
хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
1.2.
Эрдмийн зөвлөл нь сургуулийн дүрэм, сургалт эрдэм шинжилгээний
ажилтай холбоотой асуудлыг хэлэлцэх, сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож,
түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэн санал, дүгнэлт гаргана.
Хоёр. Эрдмийн
зөвлөлийн үйл ажиллагааны хүрээ
2.1.
Либерти дээд сургуулийн эрдмийн зөвлөл нь дараах асуудлуудыг хэлэлцэн санал,
дүгнэлт гаргана. Үүнд:
2.1.1. Сургуулийн хэтийн төлөв, хөгжлийн асуудал, сургалтын
зохион байгуулалт, дадлагын хөтөлбөр, дүрэм, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэж, удирдах зөвлөлд санал
оруулна.
2.1.2. Сургуулийн зохион байгуулалтын нэгжийг байгуулах,
татан буулгах асуудлыг хэлэлцэн удирдах зөвлөлд санал хүргүүлнэ.
2.1.3. Сургуулийн захирлын болон нэгжийн удирдлагын тайланг
хэлэлцэж, үнэлэлт, дүгнэлт өгнө.
2.1.4. Сургалт-эрдэм шинжилгээний ажлын
чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, тайлан, үр дүнг
хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
2.1.5. Багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын судалгааны ажлын
сэдвийг батлах, эрдмийн бүтээлийг үнэлж, дүгнэлт өгөх, бүтээлийг хэвлүүлэхээр
санал дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
2.1.6. Эрдмийн зөвлөлийн нэрэмжит шагнал бий болгох, шагналд
тодорхойлох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
2.1.7. Гадаадын их сургууль, дээд сургуулиудын эрдэм
шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийг байгуулах,
хэрэгжиж буй олон улсын төслийн биелэлтийг хэлэлцэн дүгнэх, олон улсын
байгууллагад гишүүнээр элсэх асуудлыг хэлэлцэж дүгнэлт гаргана.
2.1.8. Улс орны нийгэм-эдийн засаг, боловсрол, шинжлэх
ухаан, технологийн хөгжил, бодлого, судалгааны чиглэл зэрэг төр засгийн дээд
байгууллагад өргөн барих олон талт асуудлын талаар боловсруулсан хөтөлбөр,
санал, дүгнэлт, зөвлөмж, хуулийн төсөл зэргийг хэлэлцэж, санал, дүгнэлт
гаргана.
2.1.9. Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг
хэлэлцэж батлана.
2.1.10. Эрдэм шинжилгээний төслийн үр дүнг хэлэлцэн санал
дүгнэлт гаргана.
2.2.
Либерти дээд сургуулийн эрдмийн зөвлөл нь сургуулийн үйл ажиллагаатай холбоо
бүхий асуудлуудыг гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд
хэлэлцэн санал, дүгнэлт гаргана.
2.3.
Эрдмийн зөвлөл нь төр, засгийн удирдах дээд байгууллага болон олон улсын нэр
хүнд бүхий байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн
саналыг үндэслэн тэдгээрийн дэвшүүлсэн асуудлыг эрдмийн зөвлөлийн эрх хэмжээний
хүрээнд хэлэлцэн, шийдвэр гарган, санал, дүгнэлт өгч болно.
|