Hүүp xyyдac Судалгааны ... Судалгаа Улс орон,олон улсын байгууллага, монголчуудын үнэлгээ
|
|
Улс орон,олон улсын байгууллага, монголчуудын үнэлгээ |
|
|
|
Бичсэн: Д.Ганбат(PhD)
|
|
2006/11/01 |
|
Азийн Барометр олон улсын төслийн хүрээнд 2006 оны хавар Монгол улсад явуулсан 181 асуулт бүхий судалгаанд тодорхой улс орон болон олон улсын байгууллагын талаархи монголчуудын сэтгэгдэл ямар байгаа талаар асуулт оруулсан байна. Тус төслийн хүрээнд Монгол дахь судалгааг Улс төрийн Боловсролын Академи 2002 оноос хойш хариуцан явуулж ирсэн. Судалгааг сурвалжлагын аргаар явуулж Монгол улсыг бүхэлд нь хамарсан ба толилуулж буй 2006 оны дүн нь 1211 респондентын хүчинтэй харилтанд тулгуурлаж гаргасан. УТБА нь Азийн Барометр судалгааны эхний шатанд хамрагдсан БНХАУ, Монгол улс, Өмнөд Солонгос, Тайван, Тайланд, Хонг-Конг, Филиппин, Япон улсын судалгааны харьцуулсан дүнд тулгуурлаж нийтлэгдсэн олон улсын эрдэм шинжилгээний илтгэлүүдийг монгол хэлрүү 2005 онд орчуулан нэгтгэж ном болгон хэвлүүлэн олны хүртээл болгосон ба тус Академийн номын санд ирж танилцаж болно.
Тайлбар: дүн гаргахдаа 1 – маш муу, 10 – маш сайн гэсэн үнэлгээ бүхий аравтын шкал хэрэглэсэн болно.    Тайлбар: дүн гаргахдаа 1 – маш муу, 10 – маш сайн гэсэн үнэлгээ бүхий аравтын шкал хэрэглэсэн болно. |
|