Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
ASIC Technology
Манай сайтад 7 зочин онлайн байна
Hүүp xyyдac arrow Судалгааны ... arrow Судалгаа arrow Ардчиллын институци ба монголчуудын үнэлгээ
Ардчиллын институци ба монголчуудын үнэлгээ Хэвлэх И-майл
“Ардчилал, Засаглал ба Хөгжил” сэдэвт олон улсын Азийн барометр нэртэй судалгааны хүрээнд Монгол улсад уг судалгааг хоёр удаа явуулсан байна. Монгол улс дахь энэхүү судалгааг Улс төрийн Боловсролын Академи эрхлэн явуулдаг ба эхний судалгааг 2003 оны эхээр дуусгасан бол удаахи судалгааг 2006 оны 5-6 сард явуулжээ.

Судалгааг сурвалжлагын аргаар явуулж Монгол улсыг бүхэлд нь хамарсан ба 2003 оны дүн нь 1144, 2006 оны дүн нь 1211 респондентын хүчинтэй харилтанд тус тус тулгуурлаж гаргасан байна. Нийт 160 орчим асуулт бүхий анкет нь ардчиллын утгыг иргэд хэрхэн ойлгодог, ардчиллах үйл явц хэр ахицтай байгаа талаархи иргэдийн төсөөлөл, өнөөгийн төр засгийн бодлого, үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлгээ, ардчиллын чанар буюу иргэдийн оролцооны төвшин, төр засгийн тайлагнал, авилга хийгээд гол институцид итгэх итгэлийн төвшин, ардчилсан бус дэглэмээс хүнийсэх болон ардчилалд өөрийнших үйл явцын цар хүрээ, ардчиллын ирээдүйн талаархи иргэдийн төсөөлөл, хандлага зэрэг хэсгүүдээс бүрддэг байна. Судалгааны зарим нэг сонирхол татах харьцуулалтыг түүвэрлэн толилуулж байна. УТБА нь Азийн Барометр судалгааны эхний шатанд хамрагдсан БНХАУ, Монгол улс, Өмнөд Солонгос, Тайван, Тайланд, Хонг-Конг, Филиппин, Япон улсын судалгааны харьцуулсан дүнд тулгуурлаж нийтлдэгдсэн олон улсын эрдэм шинжилгээний илтгэлүүдийг монгол хэлрүү 2005 онд орчуулан нэгтгэж ном болгон хэвлүүлэн олны хүртээл болгосон.

Image ImageImage

Итгэдэггүй гэдгийг харьцуулахдаа өмнө нь хасах тэмдэг тавьсан болно
ImageImageImageImageImageImageImageImageImageImage
 
< Өмнөх   Дараах >
©2002, 2005, 2010 Улс төрийн Боловсролын Академи ©2006,2007 Либерти Дээд Сургууль