Шуурхай мэдээ. . .

Hүүp xyyдac arrow Тэмдэглэл arrow Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм
Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм Хэвлэх И-майл

УТБА-ийн дэргэдэх Нийгмийн Ухааны
Либерти Дээд сургуулийн Магистрын зэрэг
хамгааалуулах зөвлөлийн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийгмийн Ухааны Либерти Дээд сургуулийн /цаашид Либерти ДС гэнэ/ магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.

Хоёр. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах

2.1. Либерти ДС-ийн Захирлын тушаалаар Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл /цаашид “зөвлөл“ гэнэ/-ийг сургалтын чиглэл буюу шаардлагатай бол магистрант  бүрээр байгуулна.

2.2. Зөвлөлийн гишүүд дараах шаардлагыг хангасан байна.

а/ магистрантын сургалтын чиглэл, сэдвээр судалгаа хийдэг,

б/ докторын зэрэгтэй,

в/ сүүлийн 5 жилд зөвлөлийн чиглэлээр хэвлүүлсэн 1-3 бүтээлтэй 

2.3. Зөвлөл нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн  дарга, гишүүд гэсэн нийт 3-аас доошгүй хүний бүрэлдхүүнтэй байна.

2.4. Зөвлөлийн дарга, зөвлөлийн нарийн бичгийн дарга нар сургуулийн орон тооны ажилтан байна.

2.5. Зөвлөлд өөрчлөлт оруулах хүсэлтийг сургалтын алба болон холбогдох тэнхим зохих үндэслэлтэйгээр Захирал болон Эрдмийн зөвлөлд гаргаж болно.

2.6. Зөвлөлийн бүрэлдхүүний гуравны нэгээс багагүй нь мэргэжлийн өөр тэнхим, сургуулийн төлөөлөл байна.

2.7. Зөвлөлийн дарга нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.

а/ Зөвлөлийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах,

б/ Зөвлөлийн хуралдааны хугацааг  товлох,

в/ Зөвлөлийн гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих.

Гурав. Зөвлөлийн үйл ажиллагаа

3.1. Зөвлөл нь үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангана. Зөвлөл нь ээлжит хуралдааны тухай зарыг 14-өөс доошгүй хоногийн өмнө сургуулийн хамт олонд урьдчилан мэдээлдэг байна.

3.2. Зөвлөл магистрын ажлыг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой шүүн хэлэлцэх, горилогчийн бүрдүүлсэн материалд дүгнэлт өгөхөд шаардлагатай материалыг холбогдох байгууллагаас лавлах, гаргуулан авах эрхтэй.

3.3. Зөвлөл нь тухайн магистрантын ажлын явцтай 2-аас доошгүй удаа танилцаж горилогч магистрын ажлаа хамгаалахад шаардлагатай мэдээлэл, магистрын ажил хамгаалахтай холбоотой асуудлаар зөвлөгөө өгнө.

3.4. Магистрантын ажлын явцтай танилцсан, зөвлөгөө өгсөн нь Зөвлөлийн дүгнэлтээр баталгаажсан байна. Зөвлөлийн дүгнэлтийг удирдагчид хүргэсэн байна.

3.5. Зөвлөл нь 3.2, 3.3, 3.4 заалтыг хэрэгжүүлэхдээ дэргэдээ Зөвлөх комиссыг байгуулж болно. Зөвлөх комисс нь 3-5 эрдэмтэн, багш нарын бүрэлдэхүүнтэй байна.

3.6. Зөвлөл нь Хамгаалалтыг дахин хийх магистрын ажлын гүйцэтгэлийг гаргана.

3.7. Зөвлөл горилогчийн  магистрын ажлын талаар гаргасан дүгнэлтээ хуралдаан болсноос хойш 5 хоногийн дотор сургалтын албанд албан ёсоор мэдэгдэнэ.

3.8. Зөвлөл нь үйл ажиллагааныхаа товч тайлан, хуралдаануудтай холбоотой бичиг баримтыг түшиглэсэн сургуулийн магистрын сургалт эрхэлсэн нэгжид хүлээлгэн өгнө.

3.9. Зөвлөл энэхүү дүрмийн 4.2.-т заасан материалыг хүлээн авсан тухай тэмдэглэл хөтөлнө.

Дөрөв. Магистрын ажлыг зөвлөл дээр шүүн хэлэлцэх

4.1. Магистрын ажлын хамгаалалтыг зөвлөлийн нээлттэй хуралдаанаар зохион байгуулна.

4.2. Горилогч доорх материалыг зөвлөлд ирүүлнэ:

4.2.1 Хамгаалалтад орохыг хүссэн горилогчийн өргөдөл

4.2.2 Горилогчийн бакалаврын зэргийг гэрчлэх дипломын нотариатаар гэрчилсэн хуулбар

4.2.3. Горилогч магистрын гадаад хэлний болон бусад шалгалт өгч тэнцсэн  тухай нотолгоо

4.2.4 Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүд, дүн, зохих багц цаг цуглуулсныг нотолсон сургалтын албаны тодорхойлолт

4.2.5.Зөвлөлийн гишүүдийн тоогоор хэвлэсэн магистрын ажил

4.2.6. Горилогчийн магистрын ажил хамгаалалтад бэлэн болсныг нотолсон удирдагчийн дүгнэлт

4.2.7. Горилогчийн магистрын ажлыг хамгаалалтад оруулахыг зөвшөөрсөн Зөвлөлийн шийдвэр

4.2.8. Сургуулийн удирдлага, сургалтын алба, санхүү, номын сантай тооцоо хийсэн тойрох хуудас

4.3. Зөвлөлийн дарга материалыг хүлээж аваад бүрэлдэхүүнээс 1 гишүүнийг томилон энэхүү дүрмийн 4.2.-д дурдсан материалын бүрдэл, тэдгээрийн үнэн зөв байдлыг шалгуулж, дүгнэлт гаргуулна.

4.4. Хамгаалалтын хуралдааныг өргөдөл хүлээн авснаас хойш нэг сарын дотор зохион байгуулна. Зөвлөлийн дарга горилогчийн ирүүлсэн магистрын ажлыг хамгаалалт болох өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө нийт бүрэлдхүүнд хүргэнэ.

4.5. Зөвлөлийн хуралдаанаар магистрын ажил магистрын ажилд тавих  шаардлага хангасан бүтээл болж чадсан эсэх талаар дүгнэлт гаргана.

Тав. Зөвлөлийн хуралдаан 

5.1. Зөвлөлийн хуралдааныг гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хийнэ.

5.2. Зөвлөлийн хуралдааныг зөвлөлийн дарга, түүнийг эзгүйд зөвлөлийн орлогч дарга удирдана.

5.3. Зөвлөлийн нарийн бичгийн даргын эзгүйд зөвлөлийн даргын шийдвэрээр аль нэг гишүүнийг түр хугацаагаар нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгүүлэхээр томилно.

5.4. Зөвлөлийн дарга, орлогч дарга хоёул эзгүйд зөвлөлийн хуралдаан хийхгүй.

5.5. Зөвлөлийн хуралдааныг дор дурдсан дарааллаар зохион байгуулна. Үүнд:

5.5.1. Хуралдааныг зөвлөлийн дарга нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулах:

5.5.2. Горилогчийн талаар зөвлөлийн нарийн бичгийн дарга танилцуулах:

5.5.3. Горилогч магистрын ажлынхаа үндсэн үр дүнг товч илтгэх:

5.5.4. Удирдагчийн санал,  дүгнэлтийг сонсох:

5.5.5 Зөвлөлийн гишүүд болон хуралдаанд оролцогчид горилогчид асуулт тавьж, хариулт авах мэтгэлцэх:

5.5.6. Зөвлөлийн гишүүд магистрын ажлын талаар дүгнэлтээ хэлэх:

5.5.6.Тооллогын комиссыг сонгон батлах:

5.5.7. Гишүүдэд саналын хуудас тарааж санал хураах:

5.5.8. Тооллогын комисс нууц санал хураалтын дүнг танилцах:

5.5.9.Тооллогын комиссын саналыг үндэслэн горилогчийн магистрын ажлын талаарх дүгнэлтийг баталсан шийдвэр гаргах:

5.5.10. Зөвлөлийн дарга хуралдааныг хааж үг хэлэх

5.6. Зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нууц санал хураалтын дүнг үндэслэн гаргана. Горилогчийн ажил зөвлөлийн хуралдаанд оролцогчдын 75–аас доошгүй хувийн эерэг санал авсан тохиолдолд уг ажлыг хамгаалсанд тооцно.

5.7. Зөвлөлийн хуралдаанд оролцолгүйгээр урьдчилж санал өгөх, хуралдаанд суусан боловч хуралдаан дуусахаас өмнө гарсан гишүүн урьдчилж санал өгөхийг тус тус хориглоно.

5.8.  Зөвлөлийн гишүүдийн санал өгөх хуудас дараах хэлбэртэй байна.

Саналын хуудас


 Горилогчийн

овог нэр

Магистрын ажилд өгөх саналын хувилбар

 

 

1.  Шаардлага хангасан

2.  Шаардлага хангаагүй

 
Тайлбар:

Өгөх саналын урдахь дугаарыг дугуйлж тэмдэглэнэ.

Саналын хувилбарыг алийг нь ч дугуйлж тэмдэглээгүй, эсхүл хоёуланг нь дугуйлж  тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцно.
 
< Өмнөх   Дараах >
©2002, 2005, 2010 Улс төрийн Боловсролын Академи ©2006,2007 Либерти Дээд Сургууль