Ардчиллыг нягтруулан бэхжүүлэх, иргэний ардчилсан нийгмийг бодит агуулгаар нь цогцлоон хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор Нээлттэй Нийгэм Форум энэхүү номыг эх хэлнээ хөрвүүлэн олон нийтийн хүртээл болож байна. Дэлхийд нэлээдгүй урт хугацаанд болон ардчиллыг саяхнаас төлөвшүүлэн бэхжүүлж байгаа гучин зургаан улсын засгийн хэлбэр, ардчиллын загвар, түүний илрэлийн байдлыг харьцуулан судалсан энэхүү ном монгол хэлээр хэвлэгдэн гарснаар ардчиллын мөн чанар, түүний илрэл, засгийн иргэнлэг чанар зэрэг асуудлын талаар илүү өргөн хүрээний мэдлэг, мэдээлэл уншигч танд очих болно гэж найдаж байна. Монгол дахь ардчиллын өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийг тунгаан дүгнэх, цаашдын төлөвшлийн асуудлыг ардчилсан бусад улсын туулж ирсэн түүх, практиктай харьцуулах нэгэн боломжийг энэ ном олгоно.
|