| Номын сангийн дүрэм |
|
Hомын сангийн дүрэм
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Либерти
ДС-ийн номын сан нь өөрийн байгууллагын эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаа
явуулна.
1.2.
Номын сан нь багшлах бүрэлдэхүүн, суралцагч нарт хичээлийн чиглэлээр мэдлэг
боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл
арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин, судалгаа, эрдэм шинжилгээний нөөц сан
мөн.
1.3
Номын сан нь Монгол улсын хууль тогтоомж, номын сангийн талаарх эрх бүхий
байгууллагын гаргасан удирдамж, дүрэм журам хууль эрхийн бусад баримтыг дагаж
мөрдөнө.
1.4
Номын сан нь гадаад, дотоод мэдээллийн сүлжээнд хамрагдаж, олон улсын болон
дотоодын номын сангуудын хооронд ном, хэвлэл, мэдээлэл солилцох замаар
үйлчилгээнийхээ цар хүрээг өрөгжүүлэн ажиллана.
1.5
Номын сан нь өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээгээ энэхүү дүрэм болон дотоод журмаараа зохицуулна.
Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт
2.1
Номын сангийн талаар эрх бүхий байгууллагаас гаргасан нормативуудыг мөрдлөг
болгон Либерти ДС-ийн Захирлын зөвлөлийн удирдлага дор номын сан нь үйл
ажиллагаагаа явуулна.
2.2 Номын
сан нь өөрийн дотоод удирдлагын үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах хэм
хэмжээ бүхий албан ёсны дүрэм журамтай байна.
2.3
Номын сан ба сургалт, эрдэм шинжилгээний холбоог хангахын тулд номын сангийн
дэргэд зөвлөх үүрэг бүхий номын сангийн зөвлөл ажиллуулж болно.
2.4
Номын сангийн эрхлэгчийг Либерти ДС-ийн захирлын тушаалаар томилно.
2.5
Номын сангийн эрхлэгч нь сургуулийн захирал буюу түүний эрх олгосноор ажлаа
тайлагнан шийдвэрлүүлж ажиллана.
2.6
Номын сангийн эрхлэгч нь номын сангийн бүхий л үйл ажиллагааг удирдан зохион
байгуулж номын сангийн нөөц, сан хөмрөг, үйлчилгээг өндөр түвшинд байлгах
хариуцлага хүлээнэ.
2.7
Номын сангийн эрхлэгч нь номын сангийн эд хөрөнгө, тоног төхөөрөмж, ном,
хэвлэлийн бүтээгдэхүүн бусад материалын санхүүжилтийг авч Монгол улсын хууль
тогтоомжийн дагуу захиран зарцуулна.
2.8
Номын сангийн эрхлэгч нь санхүүгийн жилийн эцэст төсвийн зарцуулалтын тайланг
санхүүгийн албанд гаргаж өгнө.
2.9
Номын сан нь:
·
ном
бүрдүүлэлт
·
номтой
ажиллах
·
лавлагаа ном
зүй
·
каталоги
·
ном сэлбэн
засах ажил гүйцэтгэнэ.
3.1
Номын сан өөрийн үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар,
үйлчилгээний өндөр түвшинд явуулна.
3.2
Уншигч, хэрэглэгч нарт ном хэвлэл, мэдээлэл ашиглах арга хэлбэр эзэмшүүлэх, ном
зүйн мэдлэгтэй болгох, ном мэдээллээр шуурхай үйлчилнэ.
3.3
Ном мэдээллийн хангамжийн судалгаа явуулж, статистикийн бүртгэл мэдээг хөтөлж
дүн шинжилгээ хийн, шаардлагатай арга хэмжээ авна.
3.4 Либерти
ДС-ийн ном зүйн мэдээллийг хөтөлж, лавлагаа мэдээллийг өгч байна.
3.5
Фонд бүрдүүлэлт ба каталогийг зөв зохион байгуулж уншигчдын эрэлт хэрэгцээг
түргэн шуурхай барагдуулна.
Дөрөв. Номын сангийн эрх
4.1
Номын сангийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай асуудлыг
боловсруулж, захирлын зөвлөлд тавьж шийдвэрлүүлэх.
4.2
Номын сангийн дохиолол, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал усны аюулаас
сэргийлэх арга хэмжээ авах шаардлага тавих.
4.3
Номын сангийн ажилтан нарын мэргэжил дээшлүүлэх атестатчилал явуулах.
4.4
Номын сан-ном зүй мэдээллийг лавлагаа мэдээллийн сүлжээнд холбогдох, орчин
үеийн техник техонологи нэвтрүүлэх.
Тав. Уншигчийн эрх, үүрэг
5.1
Уншигч дараах үүрэгтэй.
5.1.1 Номын санд уншигчаар бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх,
оюутны үйлчилгээний карт, нэг хувь зурагтай ирж уншигчийн карт нээлгэнэ.
5.1.2 Номын сангийн фондоос ном захиалахдаа каталогоос шифрийг олж
захиална.
5.1.3 Уншигч ном үрэгдүүлж гээгдүүлсэн тохиолдолд зохих журмын дагуу
төлбөр төлж номын санг хохиролгүй болгоно.
5.2
Уншигч дараах эрх эдэлнэ.
5.2.1 Профессор багш, ажилтан, суралцагсад сургуулийн номын санд үнэ
төлбөргүй үйлчлүүлнэ.
5.2.2 Номын сангийн фондоос ном, мэдээллийг тодорхой хугацаагаар авч
ашиглах, лавлагаа зүйн мэдээллийн үйлчилгээ хийлгэнэ.
5.2.3 Цөөн хувьтай ном, лавлах толь бичиг зэрэг хэрэглэгдэхүүнийг зөвхөн
уншлагын танхимд үзнэ.
Номын сангаар үйлчлүүлэх журам
Нэг. Ерөнхий зүйл
1.1
Тус сургуулийн номын сан нь өөрийн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан,
суралцагчид болон гадны хүмүүст үйлчилнэ.
1.2
Номын сангаар
·
Иргэний
үнэмлэх
·
Суралцагчийн үнэмлэхээр
үйлчлүүлнэ.
1.3 Уншигч бүр хичээлийн жилийн улирал бүрд номын
сантай тооцоо хийнэ.
Хоёр. Ном сурах
бичиг, гарын авлага ашиглах
2.1
Гэрээр олгох үйлчилгээ нь зөвхөн тус сургуулийн суралцагч, багш нарт хамаарна. Номын
тоо, ширхэгээс хамааран 1-3 хоногийн хугацаагаар олгоно. Хугацаа хэтэрсэн хоног
тутам 500 төгрөг төлнө.
2.2
Тогтмол хэвлэл, сонинг уншлагын танхимд хэрэглэнэ.
Гурав. Ном төлөх
3.1
Ном алдаж үрэгдүүлсэн тохиолдолд уг номын ижил хувийг орлуулан өгч болно.
3.2
Үрэгдүүлсэн номын техник ажиллагааг дахин гүйцэтгэхэд 500 төгрөгний хураамжтай.
3.3. Ижил
хувийг олж өгөөгүй тохиолдолд тухайн номны үнийг 3 нугалж төлнө.
Дөрөв.
Номын сангийн ажиллах хуваарь
ДАВАА,
ЛХАГВА, БААСАН - 13.00-20.00
МЯГМАР,
ПҮРЭВ - 09.00 -18.00
|