| Сургуулийн Удирдах зөвлөлийн дүрэм |
|
Удирдах Зөвлөлийн дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийгмийн ухааны Либерти дээд
сургуулийн удирдах зөвлөл нь үүсгэн байгуулагч, суралцагч, төгсөгчдийн хамтын
удирдлагын байгууллага мөн.
Удирдах зөвлөлийн үндсэн зорилго нь Нийгмийн ухааны Либерти дээд сургуулийг
(цаашид Либерти ДС гэж
товчлов) зохион байгуулалт, санхүү, материаллаг баазын хувьд
бэхжүүлэх, бодлого, стратегийг тодорхойлох, түүний хэрэгжилтэд хяналт тавих,
захирлын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд
оршино.
1.3. Удирдах зөвлөл нь Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого,
Боловсролын тухай багц хууль, бусад хууль тогтоомж болон энэ дүрмийг удирдлага болгоно.
Хоёр. Удирдах зөвлөлийг байгуулж, ажиллуулах
2.1. Удирдах зөвлөл нь үүсгэн
байгуулагчийн болон багш, суралцагчид, төгсөгчдийн төлөөллөөс бүрдэнэ.
2.2. Удирдах зөвлөл нь 5-9 хүртэл
гишүүнтэй байж болох бөгөөд тэдгээрийн 51-60 хувь нь үүсгэн байгуулагчийн, бусад нь багш,
суралцагчид, болон төгсөгчдийн төлөөлөл байна.
2.3. Удирдах зөвлөл дэх багш, суралцагч,
төгсөгчдийн төлөөллийг тэдгээрийн хамт олны 50-иас доошгүй хувийн ирцтэй хурлаас сонгоно.
2.4. Удирдах зөвлөлийн гишүүдийг 3
жилийн хугацаагаар томилох буюу сонгох бөгөөд жил бүр зөвлөлийн бүрэлдэхүүний
гуравны нэгийг шинэчилж болно.
2.5. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд
өөрчлөлт оруулах үндэслэл нь томилсон, сонгосон төлөөллөө татах буюу солих
тухай үүсгэн байгуулагч болон уг төлөөллийг сонгосон байгууллага, хамт олны
хурлын шийдвэр, эсхүл гишүүний өөрийн нь хүсэлт зэрэг болно.
2.6. Удирдах зөвлөлийн даргыг үүсгэн
байгуулагчийн саналаар 3 жилийн
хугацаагаар зөвлөлийн гишүүдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно.
Удирдах зөвлөлийн даргыг хуулийн заалт, үүсгэн байгуулагчийн бодлого,
шийдвэрийг хэрэгжүүлээгүй зэрэг үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө
өөрчилж болно. Гурав. Удирдах зөвлөлийн үйл
ажиллагаа
3.1. Удирдах зөвлөл нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага болон үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж дараах чиг үүргийг гүйцэтгэнэ.
а. Сургуулийн хөгжлийн бодлого, сургалтын төлөвлөгөө,
эрхэм зорилго, бизнес төлөвлөгөөг хэлэлцэж батлах, өөрчлөх.
б. Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, дүрэм, жишиг
орон тоо, цалингийн сангийн хэмжээг захиргааны саналыг үндэслэн тогтооно.
в. Сургуулийн жилийн төсөв, хөрөнгө оруулалтын
хуваарийг баталж, зарцуулалтад хяналт тавина.
г. Сургалтын
зардлын хэмжээг зохих журмын дагуу тогтооно.
д. Сургуулийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж,
үнэлэлт, дүгнэлт өгнө.
3.2. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал бөгөөд
гишүүдийн 75–аас доошгүй хувь нь оролцсон тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцож,
хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр (тогтоол) гаргаж, тэмдэглэл
хөтөлнө. Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг
дарж баталгаажуулна.
3.3. Төлөөлөл нь үүсгэн байгуулагчтайгаа зөвшилцөж тохиролцсон асуудлаа
хэрэгжүүлээгүй тохиолдолд Удирдах зөвлөлийн хурлыг хүчингүйд тооцно.
3.4. Удирдах зөвлөлийн хурлыг жилд 2-оос доошгүй удаа хийнэ. Харин
ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагчийн, Зөвлөлийн даргын, эсвэл 3-аас доошгүй
гишүүний санаачилгаар хуралдуулж болно.
3.5. Удирдах зөвлөлийн хурлын товыг хурал болохоос 3-5 хоногийн өмнө
гишүүдэд мэдэгдэж, холбогдох материалыг хүргүүлнэ.
3.6. Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан
сургуулийн захирал, ня-бо, багш, суралцагчлын төлөөлөгчдийг оролцуулан санал,
хүсэлт, тайлбарыг сонсож болно.
3.7. Удирдах зөвлөл өөрийн үйл ажиллагаандаа туслах үүрэг бүхий ажлын
хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүнийг Удирдах зөвлөлийн гишүүн ахална.
3.8. Удирдах зөвлөлийн дарга дор дурьдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:
а. Удирдах зөвлөлийг хуралдуулах хугацаа, хэлэлцэх
асуудлыг үүсгэн байгуулагчтай тохиролцох, хурлыг зохион байгуулах, шийдвэрийг
батламжлах, хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
б. Удирдах зөвлөлийн гишүүдэд ажил үүргийн хуваарь
гарган хариуцуулах, биелэлтийг хянах, зөвлөх.
в. Удирдах зөвлөлөөс томилсон ажлын хэсгийн
бүрэлдэхүүн, ажлын чиглэлийг тогтоох, төлөвлөгөөг батлах, гүйцэтгэлд нь хяналт
тавих.
г. Үүсгэн байгуулагчийн бодлого, шийдвэрийг
тайлбарлах, ойлгуулах, зөвшилцөх ажлыг зохион байгуулах.
д. Удирдах зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаа,
оролцооны талаархи үнэлэлт, дүгнэлтийг тухайн төлөөллөө сонгосон байгууллагад
нь мэдэгдэх.
3.9. Удирдах
зөвлөлийн гишүүн дор дурьдсан чиг, үүргийг хэрэгжүүлнэ:
а.
Сургуулийг хөгжүүлэх талаар гарсан бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх.
б.
Хариуцуулсан ажил, үүрэг, даалгаврыг чанартай биелүүлж, зөвлөлийн хурал, даргад
мэдэгдэх.
в. Удирдах
зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх, сургуулийн үйл
ажиллагааны талаар мэдээлэл авах, эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шалгах
ажиллагаанд оролцох.
г. Удирдах
зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст шаардлага тавих,
тайлбар гаргуулах, хуралд асуудал оруулж хэлэлцүүлэх. Дөрөв.
Удирдах зөвлөл, үүсгэн байгуулагчийн хамтын ажиллагаа
4.1. Удирдах зөвлөл нь үйл ажиллагааныхаа явц, үр дүнг
үүсгэн байгуулагчийн өмнө тайлагнана. Гаргах шийдвэрийнхээ талаар үүсгэн
байгуулагчтай зөвшилцөж ажиллана.
4.2. Үүсгэн байгуулагч нь Удирдах зөвлөл дэхь өөрийн
төлөөллийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай бол энэ дүрмийн
2.4, 2.5-д заасны дагуу холбогдох арга хэмжээг авна.
4.3. Удирдах зөвлөлөөс томилсон захирлыг үүсгэн
байгуулагч батламжлан тушаал гаргаж, бүрэн эрхийг нь зөвшөөрнө.
Тав. Бусад зүйл
5.1. Либерти ДС-ийн удирдах зөвлөл нь хуулийн
этгээдийн эрх эдлэхгүй бөгөөд зөвлөлийн тогтоол, хурлын тэмдэглэлийн хэвлэмэл
хуудастай байна. Удирдах зөвлөлийн албан хэрэгт сургуулийн тэмдгийг хэрэглэнэ.
5.2.
Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах зөвхөн бичиг хэрэг, томилолтын
зардлыг тухайн жилийн төсөвт тусган зарцуулна. Үүнээс бусад зардал гаргахыг
хориглоно.
|