Магистрантын үнэлгээний журам

Магистрантын үнэлгээний журам

Нэг . Нийтлэг зүйл

1.1. УТБА-ийн дэргэдэх Нийгмийн Ухааны Либерти дээд сургуулийн /цаашид Либерти ДС гэнэ/ магистрантын мэдлэг эзэмших, чадвар, дадлыг хөгжүүлэх үйл явцыг хянах, сургалтын үр дүнг үнэлэхдээ энэхүү журмыг баримтлана.

1.2. Нэг багц цагийн хэмжээ нь суралцагчийн долоо хоногийн бүтэн ачаалал буюу 40 цагтай тэнцүү байна. Нэг багц цагт оюутны танхимд ба бие даан ажиллаж үнэлүүлэх цагийн харьцаа нь ижил тэнцүү байна.

1.3. Суралцагчдын мэдлэг, ур чадварыг хянах, үнэлэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэстэй, бодитой, шударга, ил тод байх зарчмыг мөрдлөгө болгоно.

Хоёр. Үнэлгээ

2.1. Магистрантыг үнэлэхдээ БСШУ-ны сайдын 2007 оны 06-р сарын 07-ны өдрийн 187 тушаалаар батлагдсан “Магистр, Докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам”-ын 11-т заасны дагуу үнэлнэ. Үнэлгээний утга:

A - Тухайн хичээлийн агуулгыг бүрэн төгс ойлгосон, өргөн мэдлэг эзэмшсэн, уг агуулгаар судалгаа хийх арга зүйг эзэмшсэн.

B - Хичээлийн агуулгыг сайн эзэмшсэн, судалгааны эмпирик аргуудыг ашиглан судалгаа хийх даалгаврыг гүйцэтгэх чадвартай.

   C - Хичээлийн агуулгыг дунд зэрэг эзэмшсэн, уг хичээлээр хангалттай ойлголт авсан. Судалгааны харьцангуй энгийн даалгаврыг хийж гүйцэтгэх чадвартай цаашид энэ салбарын мэдлэгийг гүнзгийрүүлэн судлах бэлтгэлтэй.

D - Хичээлийн агуулгыг дутуу эзэмшсэн, уг хичээлийн мэдлэгийг зохих түвшинд эзэмших, ашиглах чадвартай болохын тулд гүнзгийрүүлэн судлах, нэмэлт даалгавар хийж гүйцэтгэх чадвартай.

F - Хичээлийн агуулгыг зохих түвшинд эзэмшиж чадаагүй, мэдлэгийн хувьд илт дутмаг.

2.2. Суралцагчдын улирлын болон суралцсан хугацааны агуулга эзэмшилтйн чанарын түвшинг тогтооход голч дүн (ГД)-г ашиглана. Голч дүнг дараах ерөнхий томьёогоор тооцож гаргана.

                          Чанарын онооны нийлбэр

Голч дүн   =

                           Кредит цагийн нийлбэр

Голч Дүн = Кредит цагтай хичээлүүд дээр авсан дүнгийн нийлбэрийг нийт кредит цагт хуваасан дүн. Үнэлгээний системийн дагуу “А” үнэлгээнд 4. “В” үнэлгээнд 3, “С” үнэлгээнд 2, “D” үнэлгээнд 1 оноог оногдуулдаг бол “F” үнэлгээнд оноо өгөхгүй.

                             Д1*K1+Д2*K2+Д3*K3+…+Дn*Kn

буюу  ҮГД =

                                     К1+K2+K3+…+Kn

Д1, Д2, Д3, ...........Дn - хичээлийн дүнгүүдэд харгалзах оноонууд

K1, K2, K3,………Kn - тухайн хичээлүүдийн кредит цагууд

Жишээ нь: Хэрэв оюутан 3 кредит цагтай нэг хичээлд “В” үнэлгээ авсан, нөгөө 3 кредит цагтай хичээлд “А” үнэлгээ авсан бол Голч дүн нь: ((3*3)+(3*4)) / (3+3) = 21/6 = 3.5

2.3. Голч дүнг гаргахдаа үнэлгээний хөрвүүлэх хүснэгтийг ашиглана.

Үнэлгээний хөрвүүлэх хүснэгт:

Д\д

үнэлэх оноо

үнэлгээ

үнэлгээнд харгалзах оноо

1.

2.

96-100

A

4.0

91-95

3.7

3.

4.

5.

88-90

B

3.4

84-87

3.0

81-83

2.7

6.

7.

8.

78-80

C

2.4

74-77

2.0

71-73

1.7

9.

10.

11.

68-70

D

1.3

64-67

1.0

61-63

0.7

12.

0-60

F

0.0

Гурав. Үнэлгээний хэлбэр

3.1. Суралцагчдын мэдлэг, ур чадварыг бие даалтын ажлын, шалгалтын, идэвх оролцооны дүнг харгалзуулан үнэлнэ.

3.2. Бие даалтын ажил, шалгалт, идэвх оролцоог хянах, үнэлэх арга хэлбэр, шалгуур болон хэлбэр тус бүрийн нийт үнэлгээнд эзлэх хувь зэргийг хичээл тус бүрийн хөтөлбөрт тодорхой тусгаж, хичээлийн танилцуулгаар суралцагчдад тараагдсан байна.

3.2.1. Идэвх оролцооны үнэлгээ нь суралцагч хичээлийн явцад асуулт, хариулт, тайлбар хийсэн байдал, явцын сорилуудын үнэлгээнээс бүрдэнэ.

3.2.2. Бие даалтын ажлын үнэлгээ нь суралцагчийн ерөнхий болон судалгааны арга зүйг ашиглах ур чадварын хөгжлийг илрүүлэхэд чиглэгдэх бөгөөд семинар удирдах, асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичих, жишээ, дасгал боловсруулах, судалгаа хийх эцэст нь бие даалтын ажил бичиж хамгаалах үйл ажиллагааг багтаана. Бие даалтын ажлыг танхимын  бус сургалтын цагаар хийж гүйцэтгэлийг тогтоосон хугацаанд үнэлүүлнэ. 

3.2.3. Шалгалтын ажлын үнэлгээ нь суралцагчийн эзэмшсэн онолын мэдлэгийн түвшин, мэдлэгээ танин мэдэхүйн үйл явц болон тухайн (шалгалтын) агшинд практик үйл ажиллагаанд хэрэглэх чадварыг илрүүлэхэд чиглэгдэнэ.

3.3. Шалгалтын үед баримтлах дэг журам (ном, лавлах ашиглах эсэх г.м.)-ыг шалгагч багш тогтооно. Шалгалт авах даалгаврыг агуулга, багтаамж, бүтэц, хэлбэр, хугацаа зэргийг арга зүйн үүднээс шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан байхыг шаардана.

Дөрөв. Үнэлгээний дүн мэдээ, хяналт

4.1. Тухайн хичээл дууссаны дараагийн долоо хоногт багтаан тухайн хичээлийг заасан багш шалгалтыг авна.

4.2. Магистрант нийт судлах хичээлийн 2/3-ыг үзсэний дараа авах гадаад хэлний шалгалтыг захирлын тушаалаар томилсон гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс зохион байгуулна. Гадаад хэлний шалгалтад хангалттай дүн авч чадаагүй суралцагч гадаад хэлний зохих сургалтад хамрагдан дахин шалгалт өгнө. Энэхүү сургалтын хугацаа болон багтаамж сургалтын норматив хугацаа, багтаамжид тооцогдохгүй.

4.3. ЛДС-ийн тухайн хичээлийн үнэлгээний дүн мэдээ нь 2 үе шаттай гарна. Үүнд:

а/ Танхимын цагийг судалж гүйцсэний эцэст шалгалтын болон идэвх оролцооны үнэлгээ гарсан байна.

б/ Танхимын бус цагаар бие даалтын ажлыг гүйцэтгэж хамгаалсны эцэст тухайн хичээлийн үнлгээ эцэслэн гарна.

4.4. Тухайн хичээлийн нийлбэр үнэлгээгээр 60-аас бага хувийн амжилт үзүүлсэн суралцагч голч дүнгээ дээшлүүлэх зорилгоор Магистрын сургалтын журмын 7.5 заалтын дагуу хоёроос илүүгүй шалгалтыг нэг удаа дахин өгч болно.

4.5. Хүндэтгэх шалтгаантай тохиолдолд суралцагч сургалтын албаны зөвшөөрлөөр шалгалтыг урьдчилан болон дараа нь өгч болно. Гэхдээ идэвх оролцооны болон боловсруулал-тын ажлын үнэлгээг гаргуулсан байна.

4.6. Уг журмын 4.4, 4.5 заалтын дагуу шалгалт өгөх магистрант нь шалгалт авах багшийн цагийн хөлстэй тэнцэх төлбөрийг сургуулийн санхүүд тушаасан байна.

4.7. Тухайн хичээлийн хөтөлбөрт заасан цагийн 1/3-аас дээш цагт хичээлдээ ирээгүй бөгөөд уг хичээлийг нөхөн судлах боломжгүй бол кредит цагийг хангаагүйд тооцно. Суралцагч тухайн хичээлээр кредит цаг авахыг хүсвэл дахин сонгож болно. Дахин сонгосон тохиолдолд кредитийн хөлсийг төлнө.

4.8. Тухайн хичээлийн чиглэлээр суурь мэргэжилтэй суралцагчийг сургалтаас чөлөөлж бие даан ажиллуулах, шалгалтад шууд оруулах, эсхүл шалгалтаас чөлөөлөх асуудлыг багшийн саналыг үндэслэн сургалтын алба шийдвэрлэнэ.

4.9. Үнэлгээ нь сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийг судалж, зохих багц цаг цуглуулсныг нотлох бөгөөд суралцагч магистрын ажлаа хамгаалах үед сургалтын албанаас Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд цаг хугацаанд нь уг тодорхойлолт гаргаж өгнө.